“Манчестер Юнайтед” эхний тоглолтдоо хожлоо

“Манчестер Юнайтед” эхний тоглолтдоо хожлоо

Английн лигийн цомын хагас шигшээ шатны эхний тоглолт эхэллээ. Өнгөрсөн шөнө “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Халл Сити”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр дараагийн шатанд шалгарах боломжоо өндөрсгөлөө. Харин тоглолт “Халл”-ын талбайд энэ сарын 26-нд болох учиртай.

Энэ удаагийн тоглолтын 56 дахь минутад Хуан Мата тооны харьцааг нээсэн.  Улмаар 87 дахь минутад Феллайни нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ. Өнөө шөнө хагас шигшээн нөгөө тоглолт болох учиртай. “Саутхэмптон” клубын талбайд “Ливерпүүл” зочлон тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.