“Атлетико Мадрид” шөвгийн наймд үлдлээ

“Атлетико Мадрид” шөвгийн наймд үлдлээ

Испанийн лигийн цомын 1/8 шигшээн хариу тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө “Атлетико Мадрид” клуб талбайдаа “Лас-Пальмас”-ыг хүлээж авсан. Эхний тоглолтод Мадрид хотын баг 2:0-ээр өрсөлдөгчөө хожсон. Харин энэ удаад “Лас-Пальмас” хэцүүхэн өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авлаа. Гэхдээ хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Атлетико” 4:3-аар хожиж, шөвгийн найм руу орлоо.

Энэ удаагийн тоглолтын 49 дэх минутад Гризманн тооны харьцааг нээсэн. Харин зочдоос 57 дахь минутад Ливая тэнцүүлсэн. Гэвч талбайн эздээс 61 дэх минутад Корреа гоолдож, тэргүүллийг багтаа авчирсан. Гэсэн ч өнөөх Ливая 89 дэх минутад дахин тэнцүүлж, 90 дэх минутад Гарсия хожлын гоол оруулсан юм. Харамсалтай нь “Лас-Пальмас”-ын энэ хожил дараагийн шатанд үлдээж чадсангүй.

Өнөөдөр болох тоглолтууд

Алавес-Департиво

Вильярреал-Реал Сосьедад

Кордоба-Алькаркон

Барселона-Атлетик

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.