Какарю дахин өвдөг шороодлоо /Бичлэгтэй/

Какарю дахин өвдөг шороодлоо /Бичлэгтэй/

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн тав дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маегашири 2-ээс барилдаж байгаа Шохозантай барилдаж тав дахь даваагаа авсан бол 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржмаегашири 3-ээс барилдаж байгаа Окиномитэй барилдан давж гурван даваа хоёр унаатай боллоо.

Харин өчигдөр унаад байсан 71 дэх их аварга Какүрю М.Ананд комосүби Такаяасүтэй барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр гурван даваа хоёр унаатай боллоо.
 
Маргааш Хакухо М.Даваажаргал маегашири 3-ээс барилдаж байгаа Окиномитой, Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бол Какарю М.Ананд нутгийн бөх маегашири 2-ээс барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөн барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 3-2

Ёкозүна Какүрю М.Ананд 3-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-4
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-1
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 0-5
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 3-2
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 5-0
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 4-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.