Араваши Э.Дөлгөөн Хакүхо М.Даваажаргалыг өвдөг шороодууллаа (Бичлэгтэй)

Араваши Э.Дөлгөөн Хакүхо М.Даваажаргалыг өвдөг шороодууллаа (Бичлэгтэй)

 Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх маегашири 3-ээс барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөн барилдаж өвдөг шороодлоо. Ингэснээр их аварга долоон даваа нэг унаатай болж байгаа бол Аравашигийн хувьд хоёр даваа зургаан унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд секиваки Шодайтай барилдан давж таван даваа гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.
 
Маргааш Хакухо М.Даваажаргал комосүби Такаяасүтэй барилдах бол Какарю М.Ананд нутгийн бөх маегашири 3-ээс барилдаж байгаа Икойтой барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-3
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 2-6
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 7-1
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 6-2

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.