Д.Сумъяа дөрвөн жил дараалж 57 кг-д аваргаллаа

Д.Сумъяа дөрвөн жил дараалж 57 кг-д аваргаллаа

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн медальтнууд дөнгөж сая тодорлоо. Энэ жинд түрүүлэх бөх эхнээсээ тодорхой байсан гэхэд болно. Тэр ч ёсоор болж Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа финалд энэ жил жин өгсч барилдаж байгаа “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Цолмонг дарах мэхээр цэвэр ялж, улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн жил дараалан түрүүллээ.

Тэгвэл өнгөрсөн жил 52 кг-д улсын аварга болсон, энэ жиндээ Олимпийн наадамд оролцсон А.Цолмон жин өгсч барилдаад, мөнгөн медаль хүртэж чадлаа. Харин хүрэл медалийг “Монголын жүдо академ”-ийн тамирчин Т.Мөнгөнтуяа, “Тэмүүжин” клубын тамирчин н.Отгонцэцэг нар хүртлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.