“Барселона” болон “Атлетико” Костаг сонирхож эхэллээ

“Барселона” болон “Атлетико” Костаг сонирхож эхэллээ

Английн “Челси” клуб энэ улирлын төгсгөлд багийн довтлогч Диего Костаг зарж магадгүй байгаа юм. Тэгвэл түүний төлөөх өрсөлдөөнд Испанийн “Барселона” болон “Атлетико” клубүүд нэгджээ. Түүнээс гадна Хятадын нэг баг түүнийг авахаар маш их мөнгөний санал тавиад байгаа билээ.

Лондоны багийн дасгалжуулагч Антонио Конте эдүгээ 28 настай Испани эртэй зөрчилдөж эхэлсэн бөгөөд тиймдээ ч явуулахыг хүсч байгаа бололтой.  Энэ завшааныг ч том багууд алдахыг хүсэхгүй байна.

“Барселона”-гийн төлөөлөгчид аль хэдийнэ Костатай уулзсан аж. Харин “Атлетико” Гризманныг ирэх зун “Манчестер Юнайтед” руу алдах магадлалтай байгаа учраас түүнийг орлуулахаар хуучин довтлогчоо эргүүлж авахыг хүсч байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.