“Сүлд” спорт хорооны баг эрэгтэйчүүдийн багийн улсын аварга боллоо

“Сүлд” спорт хорооны баг эрэгтэйчүүдийн багийн улсын аварга боллоо

Багийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн медалийн төлөөх барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Багийн барилдаанд алтан медалийн төлөө “Сүлд” спорт хорооны баг “Женко” клубын багтай тулсан. Энэ барилдаанд “Сүлд” спорт хорооны баг өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авч, алтан медалийн болзол хангалаа. 66 кг-д “Женко”-гийн н.Басхүү улсын аварга болсон Г.Хэрлэнг, 73-т Б.Батгэрэл жин өгсч барилдаж эхэлсэн ОУХМ Ц.Цогбаатарыг ялж, тэргүүллийг гартаа авсан.

Гэвч хүнд жингийн гурван барилдаанд “Сүлд” илүүрхлээ. 81 кг-д таван жил дараалан улсын аварга болсон О.Ууганбаатар 73-ын аварга Г.Одбаярыг ялсан бол 90-д Э.Мөнхжаргал залуу тамирчин н.Цэцэнцэнгэлийг буулгаж авсан. Улмаар шийдвэрлэх сүүлчийн барилдаан болох +90 кг-д “Сүлд” спорт хорооны дарга А.Давааням ОУХМ Б.Сугаржаргалтай барилдаж, цэвэр ялснаар багаа аварга болголоо.

Харин эхний хүрэл медалийн төлөө “Увс нуур” дэвжээ болоод “Алдар” спорт хорооны баг өрсөлдсөн. Энэ барилдаанд “Алдар”-ынхан өрсөлдөгчөө 4:1-ээр буулгаж авснаар хүрэл медаль хүртлээ. 66 кг-д А.Батсуурь, 81-д н.Сандуйжав, 90-д Г.Алтанбагана, +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар өрсөлдөгчөө ялсан. Харин “Увс нуур” дэвжээнээс Баяртүвшин барилдалгүйгээр ялалт авсан юм. Учир нь түүнтэй барилдах н.Түмэннаст гэмтсэн учраас дэвжээнд гарсангүй.

Хоёр дахь хүрэл медалийн төлөө “Хилчин” спорт хорооны хоёрдугаар баг “Хангарьд” спорт хорооны багтай тулсан. Энэ барилдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” клубын баг өрсөлдөгчөө 4:1-ээр буулгаж авснаар хүрэл медаль хүртлээ. “Хангарьд”-аас 66 кг-д Д.Алтансүх, 73 кг-д н.Батболд, 81-т н.Балсанлхүндэв, 90 кг-д Н.Дагвасүрэн өрсөлдөгчөө дараалж ялсан. Тэгвэл “Хилчин”-гийн ганц ялалтыг +90 кг-д н.Тулга авсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.