Какарю башёг орхиж, Кисеносато нэг унаатайгаар тэргүүлж байна

Какарю башёг орхиж, Кисеносато нэг унаатайгаар тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн арваннэг дэх өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж ёрокири мэхээр давж есөн даваа хоёр унаатай боллоо.

Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд өнөөдөр озеки Котошогекүтэй барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдааны орхиж озекид даваа иржээ. Долоо дахь өдрийн барилдаан Харүмафүжи Д.Бямбадорж мөн гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон билээ.

Тус башёг озеки Кисеносато ганц унаатайгаар тэргүүлж байгаа бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал, М-10 Таканойва А.Баасандорж, М-13 Ичиножү А.Ичинноров, М-10 Сококура нар араас нь хоёр унаатайгаар нэхэж байна..

Маргааш Хакүхо М.Даваажаргал маегашири 4-ээс барилдаж байгаа Точиозантай барилдах бол башёг тэргүүлж байгаа Кисеносато маегашири 3-ээс барилдаж байгаа Икойтой барилдах юм байна.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-2
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-6 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-7
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 6-5
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 4-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 5-6
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 9-2
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 9-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.