Эмэгтэйчүүдийн багийн улсын аваргад “Женко” клубын нэгдүгээр баг түрүүллээ

Эмэгтэйчүүдийн багийн улсын аваргад “Женко” клубын нэгдүгээр баг түрүүллээ

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Эхний хоёр өдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жингийн аваргууд тодорсон. Тэгвэл өнөөдөр багийн УАШТ боллоо. Өдгөө 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй багийн улсын аваргын эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийн төлөө  “Женко” клубын нэгдүгээр баг “Хилчин”  спорт хорооны нэгдүгээр багтай тулсан.

Энэ барилдаанд “Женко” клубын баг тамирчид өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авч, алтан медаль хүртлээ. 52, 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Аззаяа, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нар өрсөлдөгчөө дараалан ялсан. Тэгвэл 63 кг-д Б.Мөнгөнчимэг, -70-д Б.Хулан, +78 кг-д Ц.Наранжаргал өрсөлдөгчөө ялснаар “Женко” клубын баг аваргаллаа.

Тэгвэл эхний хүрэл медалийг “Алдар” спорт хорооны баг хүртлээ. Тэд медалийн төлөө “Монголын жүдо академ”-ийн багийг 3:2-оор буулгаж авсан юм. “Алдар” спорт хорооны багаас 52 кг-д Г.Наранцэцэг, 63-т Б.Ганхайч, -70 кг-д Адилцэцэг нар өрсөлдөгчөө ялснаар багийн төрөлд хүрэл медаль хүртлээ.

Харин нөгөө хүрэл медалийн төлөө “Сүлд” спорт хорооны баг “Женко” клубын хоёрдугаар багтай тулсан. Энэ барилдаанд “Сүлд” спорт хорооны баг өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авч, медалийн болзол хангасан юм. Эхний хоёр барилдаанд “Женко” клубын Э.Базаррагчаа, Алтанцэцэг нар ялсан. Тэгвэл сүүлийн гурван барилдаанд буюу 63, -70, +78 кг-д “Сүлд”-ийн н.Лхагвадулам, н.Нямтуяа, н.Мөнхцэцэг нар дараалан ялсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.