Хакүхо М.Даваажаргал озеки Котошогекүг 50 дахь удаагаа давлаа (Бичлэгтэй)

Хакүхо М.Даваажаргал озеки Котошогекүг 50 дахь удаагаа давлаа (Бичлэгтэй)

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн арвангурав дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Котошогекүтэй барилдлаа. Хоёр бөх энэ удаа 55 дахь удаагаа барилдаж байгаа бөгөөд 50 дахь удаагаа озекиг давлаа. Ийнхүү 11 даваа хоёр унаатай боллоо.

Тус башёг тэргүүлж байгаа озеки Кисеносато озеки Гоэйдог /гэмтсэн/ барилдалгүй давснаар  ганц унаатайгаар башёг тэргүүлэгч хэвээр үлдсэн бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал хоёр унаатайгаар араас нь нэхэж байна. Харин тэргүүлэгчдийн эгнээнд байсан монгол хоёр бөх М-10 Таканойва А.Баасандорж, М-13 Ичиножү А.Ичинноров нар өнөөдөр унаж 10 даваа гурван унаатай болжээ

Маргааш Хакүхо М.Даваажаргал Маэгашири-10 Таканойва А.Баасандоржтой барилдах бол башёг тэргүүлж байгаа Кисеносато Маэгашири-13 Ичиножү А.Ичинноровтой барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-2

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-6 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-9
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 8-5
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 5-8
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 7-6
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 10-3
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 10-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.