Кавани Европын топ 5 лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна

Кавани Европын топ 5 лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна

Францийн Лиг-1-ийн 21 дүгээр тойргийн хүрээнд “ПСЖ” клуб “Нант”-ыг талбайд нь 0:2-оор буулгаж авсан билээ. Тэгвэл хоёр гоолыг “ПСЖ”-гийн довтлогч Эдинсон Кавани оруулжээ. Ингэснээр тэрбээр 20 гоолтой болж, Францийн лигийн мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна.

Мөн тэрбээр Европын топ 5 лигт 20 гоолтойгоор ганцаараа тэргүүн эгнээнд бичигдэж байна. Түүний араас “Боруссия Дортмунд”-ын довтлогч  Пьер-Эмерик Обамеянг бичигдэж байна. Тэрбээр Бундес лигийн 15 тоглолтод оролцож, 16 гоол оруулчихаад байгаа юм.

Гуравдугаар байрт “Интер” клубын Мауро Икарди болон “Лион” клубын довтлогч Александр Ляказетт нар 15 гоолтой бичигдэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.