Францийн аварга “ПСЖ” клуб энэ улирлын төгсгөлд Английн хоёр шилдэг тоглогчийг худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Парисын багийн спортын захирал Патрик Клюйверт “Тоттенхэм”-ийн Деле Алли болон “Ливерпүүл”-ийн хагас хамгаалагч Адам Лаллана нарыг авах тал дээр ажиллаж байгаа гэнэ.
Деле Алли энэ улиралд премьер лигийн 21 тоглолтод оролцож, 11 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм. Харин Адам Лаллана 20 тоглолтод оролцож, 7 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.