Миами Хит талбай дээрээ ГС Уорриорсыг хожлоо

Миами Хит талбай дээрээ ГС Уорриорсыг хожлоо

Миами Хит талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглож 102-105 харьцаагаар Хит хожжээ. Тоглолт сонирхолтой болж эцсийн мөчид Дион Уэйтэрс холын зайнаас амжилттай шидсэнээр тоглолт өндөрлөжээ.

Тус тоглолтод Дион Уэйтэрс 33 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Горан Драгич 19 оноо, Хассан Уайтсайд 10 оноо, 15 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 27 оноо, Стефен Көрри 21 оноо, 10 самбар, 8 дамжуулалт, Клэй Томпсон 22 оноог тус бүр авчээ. Уорриорсын хувьд 37 хожил, 7 хожигдолтой өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Хит 15 хожил, 30 хожигдолтой дорнод бүсийн сүүлийг мушгиж байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.