Монголын Бэндичид А хэсгийг тэргүүллээ

Монголын Бэндичид А хэсгийг тэргүүллээ

Бэндигийн 2017 оны ДАШТ-н Шведийн Троллхаттан хотын Слаттбергшэллин цэнгэлдэхэд болж байгаа билээ. Тус тэмцээнд Монголын шигшээ баг, Япон, Унгар, Украйн, Канад, Голланд, Чех, Хятад, Эстони, Сомали улсууд орж байгаа бөгөөд манай баг Япон, Унгар, Украйны багтай А хэсэгт орж хэсгийнхээ гурван багийг хожиж 1-р байраар гарахаар боллоо.

Өчигдөр орой хэсгийнхээ сүүлчийн тоглолтыг Унгарын багтай хийж 9-5 харьцаагаар хожжээ. Өмнөх өдөр нь Японы багийг 10-2 харьцаагаар, Украйн багийг 7-3 харьцаагаар хожиж зургаан оноотойгоор А хэсгийг тэргүүлсэн байна. Бөмбөгтэй хоккейчид маань одоо Б хэсгийн дөрвөөр гарсан Голландын шигшээ багтай учраа таарлаа. Монгол-Голландын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 14:30 аас тоглоно.

 

WCS B Group 1

# Багууд Тоглосон тоо Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан бөмбөг Алдсан бөмбөг Зөрүү Оноо
1 Mongolia 3 3 0 0 28 13 15 6
2 Hungary 3 2 0 1 23 12 11 4
3 Japan 3 1 0 2 8 19 -11 2
4 Ukraine 3 0 0 3 11 26 -15 0

WCS B Group 2

# Багууд Тоглосон тоо Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан бөмбөг Алдсан бөмбөг Зөрүү Оноо
1 Canada 5 4 1 0 43 3 40 9
2 Estonia 5 4 0 1 26 12 14 8
3 Czech 5 2 2 1 33 11 22 6
4 Netherlands 5 2 1 2 27 13 14 5
5 China 5 1 0 4 11 37 -26 2
6 Somalia 5 0 0 5 4 68 -64 0

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ