ГС Уорриорс талбай дээрээ ЛА Клипперсийг бутниргэлээ

ГС Уорриорс талбай дээрээ ЛА Клипперсийг бутниргэлээ

Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Лос Анжелес Клипперс багийг хүлээн авч 98-144 харьцаагаар бутниргэсэн байна. Тоглолтын эхний хагас дуусахад талбай эзэд аль хэзээний 72 оноог аваад байсан бол эсрэг багтаа 51 оноо алдаад байжээ.

Нэгэнт тэргүүллээ авсан Уорриорс онооны зөрүүг ойртуулахгүйгээр сүүлийн хагасыг дуусгажээ. Тус тоглолтод Стефен Көрри гайхалтай тоглолтоо үзүүлж 43 оноо, 9 самбар, 6 дамжуулалт үзүүлж багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 23 оноо, 7 дамжуулалт гүйцэтгэжээ. Голдэн Стэйтээс өнөөдөр талбайд гарсан бүх тоглогчид оноо авсан бол эсрэг багаас Блэйк Гриффин 20 оноогоор тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.