Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт боллоо

Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт боллоо

БСШУСЯ-наас зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах журмын дагуу чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт боллоо. Өнгөрсөн  сарын 30-ны өдөр МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн түр зөвлөлөөс зохион явуулсан сонгон шалгаруулалтад Г.Наранчимэг, Ц.Баярсайхан, Ж.Дандар, Ө.Ууганбаяр, А.Цэдэнсодном, Д.Батням, Б.Батзориг, Б.Баттулга, Ю.Гандолгор, Цэрэндалайн Баярсайхан, Ц.Гантөгс нарын чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч мэргэжлийн ур чадварын шалгалт болон шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмын 2-р бүлгийн шалгалтаас бусад шаардлагуудын дагуу сонгон шалгаруулалтад оролцсон байна.

Сонгон шалгаруулалтын дүнгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг нар ажиллахаар болж. Харин  эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр болжээ.

Токио-2020 олимпийн циклэд ажиллах чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтаар шалгарсан дасгалжуулагчдыг БСШУСЯ-ны спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл эцэслэн батлах юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.