Бостон Селтикс баг өнөөдөр "TD Garden" цэнгэлдэхдээ Лос Анжелес Клипперс багтай тоглож 102-107 харьцаагаар Бостон хожил байгуулжээ. Тус тоглолтод Азиан Томас 28 оноо, 8 дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авч багаа хожилд хөтөлжээ. Харин эсрэг багаас Блейк Гриффин 23 оноог авсан бол сэлгээнээс Жамал Грауфорд 23 оноогоор тусалжээ.
Тус тоглолтын үеэр Бостон Селтикс баг энэ улирлыг дуусгаад зодог тайлах Пол Пийрст хүндэтгэл үзүүлсэн бөгөөд өөрийн замналаа эхлүүлсэн Бостон хотноо сүүлийн удаа зочилж агуу фэнүүдээрээ үдэлтээ хийлээ. Түүний амжилтаас дурьдвал NBA-ын аварга (2008), NBA-ын финалын MVP (2008), NBA-ын бүх оддын тоглолт (2002—2006, 2008—2012), NBA-ын 3 онооны шидэлтийн тэмцээний ялагч (2010) болж байсан билээ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.