Дюссельдорфын Гран прид 12 жүдоч оролцоно

Дюссельдорфын Гран прид 12 жүдоч оролцоно

Олон улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд багтсан Дюссельдорфын Гран при тэмцээн энэ сарын 24-нд эхлэх билээ. Өнөө жилийн Дюссельдорфын Гран при тэмцээнд дэлхийн 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор одоогийн байдлаар мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.

Тэгвэл Монголоос энэхүү тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 4, нийт 12 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгсөн байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Баяртүвшин, 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба, 90-д Б.Бат-Эрдэнэ нар оролцох юм байна. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өрсөлдөх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.