Найман гоолтой тоглолтод “Манчестер Сити” хожлоо

Найман гоолтой тоглолтод “Манчестер Сити” хожлоо

 Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн “Манчестер Сити” клуб талбайдаа Францын “Монако”-г хүлээж авч тулсан. Бүхэл бүтэн найман гоол орсон энэ тоглолтод “Манчестер Сити” өрсөлдөгчөө 5:3-аар буулгаж авлаа. Ингэснээр ямар ч байсан хоёр гоолын зөрүүтэй хожиж чадлаа.

Тоглолтын 26 дахь минутад Стерлинг тооны харьцааг нээсэн. Гэвч 32 дахь минутад Фалькао тэнцүүлж, 40 дэх минутад Мбаппе нэгийг нэмсэн. Ийн эхний үед “Монако” хожсон. Тэгвэл хоёрдугаар үед жинхэнэ утгаараа “гоолын бороо” орсон. 58 дахь минутад Агуэро тэнцүүлсэн бол 61 дэх минутад Фалькао дахийн нэгийг нэмж, Аваргуудын лигт энэ улиралд 6 дахь гоолоо оруулсан.

Тэгвэл 71 дэх минутад Агуэро дахин тэнцүүлж, Аваргуудын лигийн энэ улирлын 8 дахь гоолоо оруулав. Улмаар 77 дахь минутад “Сити”-гийн төвийн хамгаалагч Жон Стоунс багтаа тэргүүлэл авчирсан бол 82 дахь минутад Сане хожлоо баталгаажуулжээ. Хоёр багийн хариу тоглолт “Монако”-гийн талбайд болно. Тэр тоглолтод “Сити” тэнцэхэд л хангалттай. Эсвэл нэг гоолын зөрүүтэй хожигдож болно. Ерөнхийдөө “Сити”-д бага зэрэг давуу тал үлдсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.