Өнөөдөр Д.Сумъяа, Г.Болдбаатар тэргүүтэй 7 бөх барилдана

Өнөөдөр Д.Сумъяа, Г.Болдбаатар тэргүүтэй 7 бөх барилдана

Германы Дюссельдорф хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран при тэмцээн болох билээ. Энэ удаагийн Гран при тэмцээнд дэлхийн 50 орны эрэгтэй 206, эмэгтэй 140, нийт 346 жүдоч оролцож байгаа юм. Харин манайхаас эрэгтэй 8, эмэгтэй 3 жүдоч зодоглоно. Барилдааны эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын аваргууд тодрох учиртай.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д манай шилдэг бөхчүүд болох Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар барилдаж байгаа. Дэлхийн аварга Г.Болдбаатарын хувьд В хэсгийг толгойлж байна. Тэрбээр эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Германы Бизон Марсел болон АНУ-ын Диаз Адонис нарын ялсантай барилдана. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин С хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Тайванийн Ян Юүн Вей болон Словяны Трбовц Матьяж нарын ялсантай нь барилдах юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг гэсэн манай шилдэг тамирчид барилдахаар болсон. Д.Алтансүхийн хувьд А хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Казахстан болон Порто Рикогийн ялсантай нь барилдах юм.

Эмэгтэйчүүдийн хувьд 48 кг-д Э.Гэрэлмаа зодоглож байгаа. Тэрбээр эхний тойрогтоо Португалын бөх Диого Жоанатай барилдахаар оноолт таараад байна. Харин 57 кг-д Л.Энхрийлэн болон Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нар барилдаж байгаа. Д.Сумъяа А хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Бразилын Круде Тамирестай барилдах юм. Л.Энхрийлэнгийн хувьд Оросын Дарьятай барилдахаар оноолт таараад байна.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.