“Тоттенхэм” Европа лигээс мултарлаа

“Тоттенхэм” Европа лигээс мултарлаа

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/16 шигшээн хариу тоглолтууд болж, шилдэг 16 багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө Английн төлөөлөл болсон “Тоттенхэм” клуб талбайдаа Бельгийн “Гент”-ийг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ.

Гэвч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Гент” 3:2-оор хожиж, “Тоттенхэм” мултарлаа. Тоглолтын 10 дахь минутад Эриксен гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 20 дахь минутад Харри Кейн өөрийнхөө хаалганд гоол оруулж, багаа хөөдсөн. Ийнхүү хоёр баг тэнцүү явж байхад 39 дэх минутад Деле Алли улаан хуудас авч, талбайг чөлөөлснөөр “Тоттенхэм” бүр хүнд байдалд орох нь тэр.

Гэхдээ тэд ямархуу чанартай баг вэ гэдгээ харуулж, 61 дэх минутад Ваньяма нэг гоол оруулж, “Тоттенхэм” тэргүүллийг гартаа авсан. Харамсалтай үр дүнгээ хамгаалж чадалгүй 82 дахь минутад гоол алдсан. Зочин багаас Пербе нэг гоол оруулж, Лондоны багийг мулталсан юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.