Бакугийн “Их дуулга”-д Д.Амартүвшин тэргүүтэй 6 бөх барилдана

Бакугийн “Их дуулга”-д Д.Амартүвшин тэргүүтэй 6 бөх барилдана

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн энэ сарын 10-нд буюу ирэх баасан гарагт эхлэх билээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 78, нийт 204 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.

Харин манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй нэг, нийт 6 тамирчин барилдах юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д   Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдах бол 66-д Г.Хэрлэн зодоглохоор болжээ. Харин 73 кг-д Г.Одбаяр барилдахаар болсон бол 81 кг-ын жинд  О.Ууганбаатар зодоглоно.

Тэгвэл +100 кг-ын жинд Парисын “Их дууга”-ын хүрэл медальт,  Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр барилдах юм. Эмэгтэйчүүдээс -78 кг-д Азийн аварга Ц.Наранжаргал нар хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.