Дэлхийн цомын аваргын VI цувралаас Ш.Даваадорж мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн цомын аваргын VI цувралаас Ш.Даваадорж мөнгөн медаль хүртлээ

Өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооноос зохион байгуулдаг өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн цуврал тэмцээн Стони улсын Таллинн хотод энэ сарын 5-нд боллоо. Тус тэмцээнд нийт 19 улсын 400 гаруй тамирчин оролцсон байна.

Харин манай улсыг төлөөлөн спортын мастер Ш.Даваадорж оролцож, мөнгөн медаль хүртжээ. Мөн тэрбээр энэ жил дэлхийн цомын аварга болон олон улсын есөн тэмцээнд оролцож нийт 31 медаль авснаас 21 нь алтан медаль ажээ. Дашрамд сонирхуулахад, манай улс олон улсын өвлийн усанд сэлэлтийн холбооны гишүүн орноор элсэж, батламжаа гардан авсан байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.