Хьюстон Рокетс талбай дээрээ Клевлэнд Кавалерс багтай тоглож 112-117 харьцаагаар Рокетс хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа. Тус тоглолтын хоёрдугаар үед Кавалерс 41 оноог авсан ч үлдсэн хоёр үед тааруухан тоглолт үзүүлж хожигдол хүлээжээ. Ийнхүү сүүлийн найман тоглолтынхоо зургаад нь хожигдол хүлээгээд байгаа бөгөөд 43 хожил, 22 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлсэн хэвээр байна.
Харин Хьюстон 46 хожил, 21 хожигдолтой өрнөд бүсийн гуравт бичигдэж байна. Тус тоглолтод Жеймс Харден 38 оноо, 10 самбар, 11 дамжуулалтыг өгч улирлын 16 дахь трипл даблиа гүйцэтгэлээ. Түүнд Райн Андерсон 16, Патрик Беверли 13 оноогоор тусалжээ.
Эсрэг багаас Леброн Жеймс 30 оноо, 7 самбар, 5 дамжуулалт 8 бөмбөг алдалтыг гүйцэтгэсэн бол Карри Ирвинг 28 оноо, 8 дамжуулалт 3 бөмбөг алдалтыг гүйцэтгэжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.