“Рома”, “Наполи” хожлоо

“Рома”, “Наполи” хожлоо

Италийн Сери А лигийн 28 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Рома” клуб “Палермо”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 62 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 22 дахь минутад Эль-Шаарави тооны харьцааг нээсэн. Улмаар Жеко Сери А лигийн 20 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл тоглолтын эцсийн цэгийг 90 дэх минутад Бруно Перес хатгажээ.

Харин гуравдугаар байрт бичигдэж байгаа “Наполи” талбайдаа “Кротоне”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 60 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Тоглолтын 32, 70 дахь минутад Иньсинье хоёрыг хийсэн бол Мертенс 66 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Ингэснээр тэрбээр Сери А лигт 19 гоолтой болж байгаа юм.

Бусад тоглолтын үр дүн

  •  Сассуоло 0-1 Болонья
  • Пескара 1-3 Удинезе
  • Фиорентина 1-0 Кальяри
  • Интер 7-1 Аталанта
  • Кьево 4-0 Эмполи
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.