Английн “Арсенал” клубын хагас хамгаалагч Алексис Санчес ирэх зуны солилцоо наймааны цонхоор “Манчестер Юнайтед” руу явж магадгүй нь. Учир нь ирэх зун “Улаан чөтгөрүүд”-ийн удирдлагууд түүний төлөө санал хүргүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Ерөөс Санчес ирэх зун багаасаа явж магадгүй байгаа. Мөн багийнхантайгаа муудалцсан талаар ч мэдээлэл гарч байсан билээ. Хамгийн гол нь цалингийн асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа юм. Тиймээс явах магадлал өндөр.
Transfermarkt-ын мэдээлж байгаагаар Санчес 55 саяар үнэлэгдэж байгаа аж. Харин түүний “Арсенал”-тай байгуулсан гэрээ 2018 онд дуусна. Өдгөө 28 настай Чили эр энэ улиралд премьер лигийн 26 тоглолтод оролцож, 17 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгчихөөд байгаа билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.