Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн гурав дахь өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Такеказитэй барилдан давж хоёр даваа нэг унаатай болсон бол мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 2-оос барилдаж байгаа Сококуратай барилдаж өвдөг шороодож хоёр унаа нэг даваатай боллоо. Тэрбээр башёгийн эхний өдөр өвдөг шороодсон бөгөөд харин Сококура нь ёкозүна цолтныг анх удаа унагаж нэг даваа хоёр унаатай болжээ.
Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Икойтой ёрикири мэхээр давж гурван даваатайгаар башёг тэргүүлж байна.
Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Икойтой, Харүмафүжи маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Такеказитэй барилдах бол Какүрю секиваки Котошогекүтэй барилдахаар боллоо.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-2
Ёкозүна Какүрю М.Ананд 3-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-2
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 0-2
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 0-3
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 3-0
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 2-1
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-1
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.