Хакүхо гэмтлийн улмаас башёг орхилоо

Хакүхо гэмтлийн улмаас башёг орхилоо

 Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн тав дахь өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Митакиүмитэй барилдах байсан ч гэмтлийн улмаас өнөөдрийн барилдаанд барилдсангүй. Түүний зүүн хөлний арьс хууларч байгаагаас шалтгаалан башёг өнжиж байна.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Шохозантай 16 дахь удаагаа барилдаж байгаа бөгөөд 13 дахь удаагаа давлаа. Тэрбээр гурван даваа хоёр унаатай боллоо.

Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Сококурайтай барилдаж давснаар дөрвөн даваа нэг унаатай боллоо.

Башёг ёкозүно Кисеносато, озеки Терүнофүжи, секиваки Такаясү, Маэгашири-6 Чиёошома, Маэгашири-10 Точиозан нар ганц унаагүйгээр тэргүүлж байна.

Маргааш Харүмафүжи маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Ёшиказитэй барилдах бол Какүрю маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Шохозантай барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 3-2
Ёкозүна Какүрю М.Ананд 4-1

Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 1-4
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 1-4
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-1
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 3-2
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.