Испанийн алдарт хоёр баг болох “Барселона” болон “Реал Мадрид”-ын нөхөрсөг тоглолтын 60 мянган тасалбар Майамид 20 минутын дотор борлогдож дууссан талаар Infobae.com мэдээлжээ. Тиймээс ирэх долдугаар сарын 29-нд болох тоглолтын үеэр Хард Рок цэнгэлдэх хүрээлэнд 65 мянган үзэгч багтаах төлөвлөгөөг гаргаад байгаа аж.
Тоглолтын тасалбарын хамгийн хямд нь 35 ам.долларын үнэтэй аж. Гэхдээ ихэнх тасалбарыг 1000 ам.доллараар зарсан юм байна. Мөн зарим тасалбарын үнэ бүр 25 мянган ам.доллар хүрсэн ажээ.
Хоёр баг анх удаа удаа АНУ-д тоглох гэж байгаа нь энэ юм байна. Харин өмнө нь 1982 онд Венесуэлд тоглож, “Реал Мадрид” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч байжээ. Ер нь бол хоёр баг Майамид Олон улсын Аваргуудын цомын тэмцээний хүрээнд нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа нь энэ аж.
Түүнээс гадна “Барса” долдугаар сарын 22-нд Нью-Йорк хотноо “Ювентус”-тэй тоглох бол “Манчестер Юнайтед”-тай долдугаар сарын 25-нд Вашингтон хотод тоглох юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.