Торонто Репторс талбай дээрээ Чикаго Буллз багтай тоглож 122-120 харьцаагаар Репторс хожиж улирлыг 42 хожил, 29 хожигдолтой дорнод бүсийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Тус тоглолтын гуравдугаар үе дуусахад 3:58 минут дутуу байхад Сөрж Ибака, Брүүк Лопез хоёр самбараас бөмбөг авах үедээ маргалдаж улмаар зодолдсон бөгөөд хоёр тоглогч тэмцээнээс хөөгдсөн байна.
Тус тоглолтод Димар Дерозан 42 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн ч Жосип 19, Ибака 16 оноог авчээ. Харин эсрэг багаас Жимми Батлер 37 оноо, 10 самбараас бөмбөг авсан бол Рондо 24 оноогоор тусалжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.