Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн арвандөрөв дэх өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж өвдөг шороодсон байна. Тэрбээр арван даваа дөрвөн унаатай болсон бол Тамаваши аваргаар найм давж качигоши хийсэн байна.

Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд ёкозүна Кисеносатотой барилдан давж есөн даваа хоёр унаатай болжээ. Хоёр бөх 56 удаагаа барилдсан бөгөөд Какүрю 18 дахь удаагаа давсан байна. Харин ёкозүна Кисеносато өчигдөр Харүмафүжи аваргатай барилдаж унахдаа эвгүй унасанаас зүүн мөрөндөө бага зэрэг бэртэл авсан байна.

Башёг озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол ёкозүна Кисеносато сүүлийн хоёр өдөр дараалж унасанаар удаалж байна.

Маргааш Харүмафүжи  Какүрю нар хоорондоо барилдах бол башёг тэргүүлэгч Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна Кисеносато нар хоорондоо барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-4
Ёкозүна Какүрю М.Ананд 9-5
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 5-9
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 3-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 9-5
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 6-8
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-10

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.