• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хууль бус “Хөрвөх өрийн бичгийн сертификат”-аар хөрөнгө оруулагчдаа залилсан хэрэгт Б.Хурц хамаатай юу

ҮАБЗ өнгөрсөн пүрэв гаригт хуралджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг танилцуулсан байна.

Хуулийн төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тусгажээ. ҮАБЗ уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь зөв гэж шийдсэн байна. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд зуны сүүлчээр, 2021 оны наймдугаар сарын 17-нд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр хэлсэн үгээ ажил хэрэг болгоод эхлэв.

Энэхүү Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн нэг гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай заалтууд юм байна.

Учир нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ анхаарч, засч залруулах ёстой “хар түүх“ бий. Манай улс төр, бизнес, хууль хяналтынхан голдуу нийлж байгаад гадаадын хөрөнгө оруулалтыг зувчуулдаг, алга болгодог, нэг ёсондоо дээрэмдчихдэг. Ийм жишээ мөн ч олон бий дээ. Тэр нь Монголын гадаад нэр хүнд, гадаадын хөрөнгө оруулалтад зохих ёсоор тушаа болж ирсэн. Тэгэхээр одоо гадаадын хөрөнгө оруулалтын зувчуулсан хэргүүдийг нэг тийш болгож, Монголын төр, хууль хяналтын байгууллага нэгэн чигт “харж” буйгаа харуулах хэрэгтэй болж байгаа юм.

Ийм “явдал”-уудын нэг болох Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон Монголын “Засагчандмань” компанийн эздэд 19 сая ам.доллараа “булаалгасан” асуудал бий. Энэ талаар Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл өнгөрсөн долоо хоногт зарим мэдээллийг хүргэсэн.

Энэ хэргийн хөрөнгө оруулагч нь Монголд оруулаад алдсан хөрөнгийнхөө хойноос хоёр жил гаруй хугацаанд “гүйгээд”, эцэст нь манай шүүхийн ойлгомжгүй шийдвэр, хууль хяналтын нэр бүхий албан хаагчдын нөлөөллийг давж чадалгүй нам зогссон байгаа юм. Энэ хэргийн эзэд нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гэр бүлийн ойрын хамаатнууд бөгөөд түүнийг хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл ба бий. Энэ мэтчилэнгийн олон баримт материалыг энэ хооронд цуглуулж чаджээ. 

Тиймээс бид энэ удаад “Засагчандмань”-ийн эзэд хөрөнгө оруулагчдад чухам ямар байдлаар итгэл төрүүлж, хөрөнгө оруулахад хүргэсэн, үүний тулд ямар хэмжээний ноцтой үйлдэл хийсэн талаарх бодит байдал, нотлох баримт, дүгнэлтийг хүргэж байна.

Жишээ болгоход, өнөөдөр сураг алдраад байгаа Кёкүшюзан Д.Батбаярын Хятадын иргэдээс 32 тэрбум төгрөг залилсан гэх хэрэг дахин яригдаж эхлээд байгаа. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаад байсан энэ хэргийн талаарх нэгэн бичлэгт Кёкүшюзан Д.Батбаяр Монгол Улсын хоёр ч Ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга зэрэг нөлөө бүхий хүмүүсийн нэрийг дурдаж ярьдаг. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авсан гэх дүгнэлтийг эх сурвалжууд хийсэн байдаг.

Тэгвэл Монгол Улсын “Засагчандмань” /РД:2678152/ ХХК, “Засагчандмань майнз” /РД:5382432/ ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Буянтогтох, “Засагчандмань” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Инж-Улбаа, “Засагчандмань майнз” ХХК -ийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхаан, Ерөнхий нягтлан бодогч А.Цэнд-Аюуш нар нь хуурамч “Хөрвөх өрийн бичгийн сертификат” гэх үнэт цаас бэлтгэсэн, ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн байгаа юм. Тэд “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байрлах ашигт малтмалын МҮ-015594 дугаартай зөвшөөрөлтэй “Чандмань” уурхайд нойтон болон хуурай аргаар полиметал боловсруулах үйлдвэрийг дагалдах дэд бүтцийн хамтаар барьж байгуулах ажлыг санхүүжүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Малайз улсад бүртгэлтэй “GRF paragon Malaysia Limited” компанитай 2015 оны долдугаар сарын 23-ны өдөр “Хувьцаагаар хөрвөх өрийн бичиг баталгаажуулах гэрээ”, “Засагчандмань майнз” ХХК-ийн Хувьцаа барьцаалах гэрээ, “Засагчандмань” ХХК-ийн Хувьцаа барьцаалах гэрээ, “Засагчандмань майнз” ХХК-ийн Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, “Засагчандмань” ХХК-ийн Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, Зээлдүүлэгчийн зэрэглэлийг тогтоох гэрээ зэрэг бодит байдалд хэрэгжих боломжгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээнүүдийг байгуулж, 2016 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хооронд Голомт банк дахь 8145100168 тоот ам.долларын данснаар 10 удаагийн гүйлгээгээр 17,870,000 ам.доллар буюу 38 888 258 200 /гучин найман тэрбум найман зуун наян найман сая хоёр зуун тавин найман мянга хоёр зуу/ төгрөгийг шилжүүлэн авчээ. Ингэж “GRF paragon Malaysia Limited” компанид их хэмжээний хохирол учруулсан байна. Тэд ийм гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг мэдсээр байж хуурамч гэрээ байгуулан өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгагдаж тогтоогдсон.

1.“Хөрвөх өрийн бичгийн сертификат” гэдэг хуурамч баримт

“Засагчандмань майнз” ХХК нь 100,000 ам доллараар баталгаажсан №ЗМ001 дугаартай “Хөрвөх өрийн бичгийн сертификат” гаргажээ. Харамсалтай нь энэ компани ийм эрхгүй бөгөөд ингэснээрээ Монгол Улсын Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хөрөнгө оруулагч “GRF paragoh” ХХК-ийг залилсан гэхээр нөхцөл үүсч, өдгөө хууль хяналтын байгууллага шалгаж буй хэрэг юм.

“Хөрвөх өрийн бичгийн сертификат”-ийг хэн гаргах эрхтэй Монгол Улсын хуулиар тодорхой заачихсан. Энэ нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийн хэрэг юм. Тодруулбал, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Үнэт цаас гаргагч нь энэ хуульд заасны дагуу Хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авна” зэрэг тус хуулийн заалтуудыг зөрчжээ.

Улмаар тэд Үнэт цаасны төлбөр тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн төвийн 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 01/216 дугаартай  “...2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар “Засагчандмань майнз” /РД:5382432/ ХХК, “Засагчандмань” /РД:2678152/ ХХК-иуд нь данс нээлгэж үнэт цаас эзэмшээгүй байна. Дээрх компаниудаас үнэт цаас бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэл хангуулах зэрэг аливаа асуудлаар хандаж байгаагүй болно” гэх агуулга бүхий албан бичгээр хуурамч “Хөрвөх өрийн бичгийн сертификат” гаргасан байгаа юм.

2. “Засагчандмань” ХХК нь Малайз улсад бүртгэлтэй “GRF paragoh” ХХК-тай 2015 оны долдугаар сарын 23-нд хугацаа нь дууссан тусгай зөвшөөрөл барьцаалж Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед барьцаанд тавьсан “Засагчандмань” ХХК-ийн эзэмшлийн гэх ХВ-003434 хайгуулыг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад нэг жил гурав хоног болсон байжээ. 

-АМГ-аас 2015 оны хоёрдугаар сарын 12-ны 6/813 албан бичгээр “ХВ-003434 дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрлийг 2009 оны дөрөвдүгээр сард “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-иас “Засагчандмань” ХХК-д шилжүүлснийг бүртгэж уг зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2014 оны долдугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор байсан” гэсэн мэдэгдэл гаргаж өгчээ.

- АМГТГ-ын 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 8/690 дугаартай албан бичгээр “Малайз улсад бүртгэлтэй “GRF paragoh” ХХК -ний зээлийн барьцаанд барьцаалсныг бүртгүүлэх өргөдөл бүртгэгдээгүй, ХВ-003434 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл 2014 оны долдугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна” гэж нотлогдож байгаа аж.

3.  “Засагчандмань майнз ” ХХК нь Малайз улсад бүртгэлтэй “GRF paragoh” ХХК-тай 2015 оны долдугаар сарын 23-нд “Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ” хийхдээ “Засагчандмань майнз” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалын МҮ-015594 тоот тусгай зөвшөөрлийг хууль бусаар барьцаалж залилан мэхэлсэн байж болзошгүй юм байна.

-“GRF paragon” компанитай хийсэн “Засагчандмань майнз” ХХК-ийн “Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ”, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “ Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, ТЭЗҮ зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй”, 51.2 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч барьцааны гэрээний нэг хувийг өргөдөл, тусгай зөвшөөрлийн хамт төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллага, татварын албанд барьцаалах боломжтой, бусад хуулийн этгээдтэй барьцаалсан тохиолдолд барьцааг бүртгэх боломжгүй байхад төөрөгдөл оруулж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 51.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч барьцааны гэрээний нэг хувийг өргөдөл, тусгай зөвшөөрлийн хамт төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэх заалтыг зөрчсөн болох АМГТГ-ын 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 8/690 дугаартай “Засагчандмань майнз” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МҮ-015594 тоот тусгай зөвшөөрөл, “Засагчандмань” ХХК-ийн эзэмшилд байсан ХВ-003434 хайгуулыг тусгай зөвшөөрлийг Малайз улсад бүртгэлтэй “JRF парагон” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсныг бүртгүүлэх өргөдөл бүртгэгдээгүй ” гэх албан бичгээр нотлогдож байгаа юм байна.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.6 ДАВАА № 174 (6651)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Оюутолгойн хэлэлцээрт...
Монголын чөлөөт бөхийн тод од...

Хууль бус “Хөрвөх өрийн бичгийн сертификат”-аар хөрөнгө оруулагчдаа залилсан хэрэгт Б.Хурц хамаатай юу

Kuzmo 2021-09-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
49 минутын өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

6 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

6 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

6 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

6 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

18 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

18 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

18 цагийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах