• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үйлдвэрлэлээ дэмжиж, нэг улсын хараатаас салъя

Стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун дээр нэг улсаас хараат байхын зовлонг монголчууд биеэр мэдэрч байна. Энэ намар л гэхэд нийслэлчүүд хоёр ч удаа шатахуун түгээх станц дээрээ хонон өнжиж, төр засаг багагүй барьц алдлаа. Манай улсын шатахууны 95 хувийг базаж суудаг хойш хөршийг царайчилж суух зуур олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа нэмлээ. Улсаараа шатахуунгүй тэг зогсолт хэдхэн өдөр үргэлжлэхэд л юу болох байсныг төсөөлшгүй. Энэ байдал дахиад ч давтагдахыг хэлж мэдэхгүй.

Тиймээс төр бодлогоо илүү тодорхой болгож улсаа бодсон ч ард түмнээ бодсон ч түлш шатахууны тал дээр нэг талдаа гарах зайлшгүй шаардлага үүслээ. Төрөөс үнийг нь хүчээр хязгаарлаж ирсэн өмнөх жилүүдийн зохицуулалт төдийлөн үр дүнгүй болох нь нэгэнт тодорхой болж байна.

Төрөөс шатахууны үнийг чөлөөлөх талаар “ам” нээж эхэлсэн нь хүртээмж талаасаа сайн байж болох ч нөгөө талаасаа иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх эрсдэл буйг шинжээчид сэрэмжлүүлж буй юм. Харин үнэ чөлөөлж эдийн засгийг эрүүлжүүлэх бодлого алс хэтдээ үр дүнгээ өгч болох ч өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаа харвал төдийлөн оновчтой биш. Харин ойрын хугацаанд хийж болох зохицуулалт бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хөнгөлөх нь дөхөм шийдэл байж мэднэ. Дотоодынхоо үйлдвэрлэлийг олон талаар нь дэмжиж, төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг гаргаж өгөхөөс аргагүй.

Улс орны нэн чухал хэрэгцээ, ард түмний ахуй амьдралтай холбоотой стратегийн чухал асуудалд алийн бүр хойд хөршийг царайчилж суух вэ дээ. Хэзээ нэгэн цагт хийхээс л хойш одоо л зоригтой хөдөлж, дотоодын үйлдвэрлэгчдээ тойруулж суугаад ний нуугүй ярилцаж, гарц шийдлээ тодорхойлсон нь ононо. Цаг хугацаа ч биднийг хүлээхгүй шүү дээ.

УИХ, Засгийн газрын газар төрөөс газрын тосны салбарыг дэмжих бодлогоо аль эртнээс тодорхойлж ирсэн. Тиймдээ ч үеийн үеийн Засгийн газар эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барихыг эрмэлзэж ирсэн ч өнгөрсөн жилээс арай илүү шуурхайлсан. 2017 онд эхэлсэн бүтээн байгуулалт товлосон ёсоороо бол ирэх жил ашиглалтад орох ёстой. Гэвч дэлхий нийтэд шинэ сорилт болсон цар тахлаас болж монголчууд нефтиэ хэзээ “нэрж” эхлэх нь тодорхойгүй болсон үед дотоодын үйлдвэрлэлээ түшихээс өөр сонголт үлдсэнгүй. Угаас дотоодод шатахуун үйлдвэрлэл бага хэмжээтэй ч явагдаж тодорхой хэрэглэгчдийг ханган, шатахууны хомсдолоос зайлсхийхэд багагүй хувь нэмэр оруулж ирсэн нь үнэн. Гэтэл дотоодод шатахуун үйлдвэрлэгчдийг Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулах хуулиар бараг л сөхрүүлсэн гэхэд болно. Мөн төрөөс хувийн хэвшилд газрын тос үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаагаа явуулж, гаалийн болон нэмүү өртөг, ашгийн татвар төлж, ажлын байр бий болгож байсан цөөн хэдэн аж ахуйн нэгжийг онцгой татвараар дарамталснаас үйл ажиллагаа зогсонги байдалд орох эрсдэлтэй нүүр туллаа. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгч компаниудын зардал өсч, бүтээгдэхүүний үнэ импортын ханшаас давахад хүрч байгаа нь харамсалтай. Энэ дарамт Дорноговьд баригдаж байгаа нефтийн үйлдвэрт ч хамаатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэтэл энэхүү хуумгай шийдвэрийг мэдэж, анзаарч байгаа төрийн түшээд хэд байгааг хэлж мэдэхгүй.

Эдийн засгийн төдийгүй улс төрийн хараат байдалд ч хүргэж мэдэх стратегийн чухал бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх нь гэж хөөрч байсан монголчуудын хүсэл эрмэлзэл, итгэл найдвар талаар болох вий. Түүхэн шийдвэр гаргаж барьж эхэлчихээд түүхий эдэд нь онцгой татвар тавьдаг бодлогыг ойлгох хүн энэ салбарт лав алга. Тиймээс энэ чөдөр тушаагаа даруй тайлж, эх орон, ард олноо бодсон шийдвэр гаргахсан.

Эх сурвалж: www.polit.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (21-12-06)
Агаарын чанарын мэдээллийг...

Үйлдвэрлэлээ дэмжиж, нэг улсын хараатаас салъя

Kuzmo 2021-12-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Үйлдвэрлэлээ дэмжиж, нэг улсын хараатаас салъя

Стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун дээр нэг улсаас хараат байхын зовлонг монголчууд биеэр мэдэрч байна. Энэ намар л гэхэд нийслэлчүүд хоёр ч удаа шатахуун түгээх станц дээрээ хонон өнжиж, төр засаг багагүй барьц алдлаа. Манай улсын шатахууны 95 хувийг базаж суудаг хойш хөршийг царайчилж суух зуур олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа нэмлээ. Улсаараа шатахуунгүй тэг зогсолт хэдхэн өдөр үргэлжлэхэд л юу болох байсныг төсөөлшгүй. Энэ байдал дахиад ч давтагдахыг хэлж мэдэхгүй.

Тиймээс төр бодлогоо илүү тодорхой болгож улсаа бодсон ч ард түмнээ бодсон ч түлш шатахууны тал дээр нэг талдаа гарах зайлшгүй шаардлага үүслээ. Төрөөс үнийг нь хүчээр хязгаарлаж ирсэн өмнөх жилүүдийн зохицуулалт төдийлөн үр дүнгүй болох нь нэгэнт тодорхой болж байна.

Төрөөс шатахууны үнийг чөлөөлөх талаар “ам” нээж эхэлсэн нь хүртээмж талаасаа сайн байж болох ч нөгөө талаасаа иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх эрсдэл буйг шинжээчид сэрэмжлүүлж буй юм. Харин үнэ чөлөөлж эдийн засгийг эрүүлжүүлэх бодлого алс хэтдээ үр дүнгээ өгч болох ч өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаа харвал төдийлөн оновчтой биш. Харин ойрын хугацаанд хийж болох зохицуулалт бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хөнгөлөх нь дөхөм шийдэл байж мэднэ. Дотоодынхоо үйлдвэрлэлийг олон талаар нь дэмжиж, төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг гаргаж өгөхөөс аргагүй.

Улс орны нэн чухал хэрэгцээ, ард түмний ахуй амьдралтай холбоотой стратегийн чухал асуудалд алийн бүр хойд хөршийг царайчилж суух вэ дээ. Хэзээ нэгэн цагт хийхээс л хойш одоо л зоригтой хөдөлж, дотоодын үйлдвэрлэгчдээ тойруулж суугаад ний нуугүй ярилцаж, гарц шийдлээ тодорхойлсон нь ононо. Цаг хугацаа ч биднийг хүлээхгүй шүү дээ.

УИХ, Засгийн газрын газар төрөөс газрын тосны салбарыг дэмжих бодлогоо аль эртнээс тодорхойлж ирсэн. Тиймдээ ч үеийн үеийн Засгийн газар эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барихыг эрмэлзэж ирсэн ч өнгөрсөн жилээс арай илүү шуурхайлсан. 2017 онд эхэлсэн бүтээн байгуулалт товлосон ёсоороо бол ирэх жил ашиглалтад орох ёстой. Гэвч дэлхий нийтэд шинэ сорилт болсон цар тахлаас болж монголчууд нефтиэ хэзээ “нэрж” эхлэх нь тодорхойгүй болсон үед дотоодын үйлдвэрлэлээ түшихээс өөр сонголт үлдсэнгүй. Угаас дотоодод шатахуун үйлдвэрлэл бага хэмжээтэй ч явагдаж тодорхой хэрэглэгчдийг ханган, шатахууны хомсдолоос зайлсхийхэд багагүй хувь нэмэр оруулж ирсэн нь үнэн. Гэтэл дотоодод шатахуун үйлдвэрлэгчдийг Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулах хуулиар бараг л сөхрүүлсэн гэхэд болно. Мөн төрөөс хувийн хэвшилд газрын тос үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаагаа явуулж, гаалийн болон нэмүү өртөг, ашгийн татвар төлж, ажлын байр бий болгож байсан цөөн хэдэн аж ахуйн нэгжийг онцгой татвараар дарамталснаас үйл ажиллагаа зогсонги байдалд орох эрсдэлтэй нүүр туллаа. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгч компаниудын зардал өсч, бүтээгдэхүүний үнэ импортын ханшаас давахад хүрч байгаа нь харамсалтай. Энэ дарамт Дорноговьд баригдаж байгаа нефтийн үйлдвэрт ч хамаатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэтэл энэхүү хуумгай шийдвэрийг мэдэж, анзаарч байгаа төрийн түшээд хэд байгааг хэлж мэдэхгүй.

Эдийн засгийн төдийгүй улс төрийн хараат байдалд ч хүргэж мэдэх стратегийн чухал бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх нь гэж хөөрч байсан монголчуудын хүсэл эрмэлзэл, итгэл найдвар талаар болох вий. Түүхэн шийдвэр гаргаж барьж эхэлчихээд түүхий эдэд нь онцгой татвар тавьдаг бодлогыг ойлгох хүн энэ салбарт лав алга. Тиймээс энэ чөдөр тушаагаа даруй тайлж, эх орон, ард олноо бодсон шийдвэр гаргахсан.

Эх сурвалж: www.polit.mn

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах