• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Их бүтээн байгуулалтын нэгэн эд эс буюу инженер Б.Тунгалагмөрөн

П.АМГАЛАНБАЯР

Тасралтгүй үргэлжлэх ган төмөр зам алсад зурайж, өмнийн говьд их бүтээн байгуулалт өрнөж байна. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажил өрнөж, ирэх сард ашиглалтад ороход бэлэн болжээ. Төмөр замыг улс орны эдийн засгийн үр өгөөжийг бий болгох төмөр судас гэдэг. Төмөр зам хаана зурайж байна тэнд  хөгжил, суурьшлын бүс, үйлдвэрлэл хөгжинө. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эх аван Баян-Овоо  сумын нутгаар дамжин Ханбогд сумын нутагт байрлах Монгол Улсын урд хилийн зурваст хүрч, БНХАУ-ын хилээр нэвтрэн гарах аж. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд дуусаж, хил гаргахаас өмнө нүүрсээ буулгах, нөөцлөх талбай бэлтгэх  ажил үлдсэн байна. Өмнө нь хятад компани гүйцэтгэж байсан бол цар тахлаас үүдэн гаднаас ажиллах хүч оруулах боломжгүйгээс Монголын компаниуд ажиллаж байна. Ийн монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөр, эх орныхоо хөгжлийг түүчээлэх гарц болон сүндэрлэж буйг харахад бахархах сэтгэл төрж байлаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож нэгэн эд эс нь болон ажил үүргээ гүйцэтгэж яваа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн материалын ахлах инженер Б.Тунгалагмөрөнтэй ярилцаж, ажлын үйл явцыг сурвалжлав.

УРД ХӨРШИД МЭРГЭШСЭН МАСТЕР ИНЖЕНЕР

Б.Тунгалагмөрөн 2011 онд ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургуулийг авто замын инженер мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгсөхөөс өмнө 2010 онд авто замын барилгын “Заабар” компанид материалын судалгааны лаборантаар ажлын гараагаа эхлүүлсэн байна. Түүний анхны оролцсон бүтээн байгуулалтын ажил нь Улаанбаатар хотод байрлах “Sky resort”-ийн гольф-картын замын ажил аж. 2011 онд сургуулиа төгсөж, Өвөрхангай аймгийн Хархорин-Хужирт чиглэлийн 16 км хатуу хучилттай авто замын төсөлд материалын инженерээр ажиллажээ. Дараа нь уул уурхайн “Алтайн Хүдэр” компанид Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт чиглэлийн  хүдрийн тээвэрт зориулсан замын төсөлд оролцсон байна. Харин төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай 2013 оноос холбогджээ. “Монголын төмөр зам” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг 2012 онд хэрэгжүүлж эхлэхэд материалын инженерээр ажиллаж эхэлсэн байна. Гэвч төслийн үйл ажиллагаа 2014 оны намар зогсжээ. Үйл ажиллагаа зогссоны дараа Б.Тунгалагмөрөн 2014 онд БНХАУ-ыг зорьж, Нанжин хотын Зүүн өмнөдийн их сургуульд авто зам, төмөр замын чиглэлээр магистр хамгаалжээ. Түүнийг сургуулиа төгсөж, эх орондоо ирсний дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төсөл 2019 онд дахин эхэлжээ. Тухайн үед “Тавантолгой төмөр зам” компани байгуулагдаж тус төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж эхэлсэн байна. Тиймээс өмнөх төсөл дээр ажиллаж байсан ажилчдаас инженерчлэлийн багаа бүрдүүлжээ. Ийн Б.Тунгалагмөрөн төмөр замын их бүтээн байгуулалтын нэг хэсэг нь болж ажиллах болжээ.

ИНЖЕНЕРИЙН ХИЙСЭН ТУРШИЛТ ШИНЖИЛГЭЭНД ҮНДЭСЛЭН АШИГЛАХ МАТЕРИАЛАА СОНГОДОГ

Төмөр зам болон авто зам барихад эхлээд ажлын зураг гаргаж, чанарын үзүүлэлт, техникийн шаардлагыг тодорхойлдог. “Тавантолгой төмөр зам” компанид таван материалын инженер ажилладаг. Материалын инженер замын материалыг  шинжлэн судалж механик шинж чанарыг нь тодорхойлдог аж. Мөн тухайн материал замын далан хийхэд даац нь хүрэх, бороо ороход урсахгүй гэсэн техникийн шаардлагад заасан чанарыг хангаж байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, материалын инженерийн хийсэн туршилт шинжилгээний үр дүнд үндэслэн ашиглах материалаа сонгодог. Чанарын шаардлага хангасан материал ашиглаж хийсний дараа ажлын талбай дээр дахин туршилт хийдэг байна. Тухайлбал, бэлэн болсон далан чанарын шаардлага хангасан эсэхэд туршилт хийж, дүн гарсны дараа хүлээж авдаг. Б.Тунгалагмөрөнгийн хувьд захиалагч талын материалын инженер учраас голчлон баримт бичиг, төлбөрийн нэхэмжлэх, талбай дээрх ажлыг хянаж үзлэг хийдэг байна. Үзлэгээр алдаа илрэх, стандарт хангаагүй тохиолдолд гүйцэтгэгч болон холбогдох мэргэжилтнүүдэд чанарын шаардлагыг хангуулах тухай шаардлага тавьдаг аж.  Ажлын гүйцэтгэлийг хянасан баримт өдөр бүр үйлдэнэ.

ШОРООНЫ ШИРХЭГЛЭЛ НЬ НАРИЙН, ЧУЛУУРХАГ ЭЛСТЭЙ БАЙВАЛ ЗАМЫН МАТЕРИАЛД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Замын гол материалын нэг бол түгээмэл тархацтай ашигт малтмал буюу шороо юм. Ямар шинж чанартай шороо хэрэглэх нь ажлын зураг, техникийн шаардлагад тусгасан байдаг. Тиймээс тухайн шороо техникийн шаардлагад нийцэх эсэхийг инженерүүд тодорхойлдог. Экскаватороор  явж, хээр тал газарт шурф тавьж үзэн шороогоо хайдаг аж. Үүний тулд 3-4 метрийн гүн ухаж, гарч ирсэн шороог шинжиж харна. Газар ухахад шавар, нурж унасан элс байвал замын даланд хэрэглэх боломжгүй учраас эргэж булдаг. Ийнхүү олон удаагийн туршлагаас үүдэж материалын инженерүүд ямар газраас стандарт хангасан шороо гарах боломжтойг гадарладаг. Ингэхдээ хамгийн түрүүнд шорооны ширхэглэлийг харна. Ширхэглэл нь нарийн шороотой, чулуурхаг элстэй байвал ихэвчлэн замын материалд ашиглах боломжтой. Үүний дараа тухайн шороо хаа хүртэл байгаа хязгаарыг тогтоохын тулд дахин хэд хэдэн арван метр радиустай түүвэрлэн дээж авч, шинж чанар нь өөрчлөгдөж байгаа эсэхийг судалдаг гэнэ.

Хэдий материал олохын тулд их хугацаа зарцуулдаг ч зэрэгцээд талбай дээр  бусад ажлыг гүйцэтгэх боломжтой. Тухайлбал, ажлын зураг дээр тэнхлэгийн координатыг заасан байдаг. Үүний тулд геодезийн инженерүүд координатыг тодорхойлж, газар дээр гадас, хадаасаар тэмдэглэнэ. Ийн баг чигээ татсаны дараа хөрс хуулалт буюу ажиллах талбайгаа бэлдэх боломжтой. Материалаа авах талбайн хязгаарыг тогтоож хэдэн метр куб материал авч болох нөөцөө урьдчилсан байдлаар тодорхойлдог байна. Үүний дараа орон нутгийн холбогдох байгууллагаас түгээмэл тархацтай ашигт малтмалын орд нээх  зөвшөөрөл хүсдэг.

ТӨМӨР ЗАМЫН БАЛЛАСТ БУЮУ БУТАЛМАЛ ЧУЛУУН ЧИГЖЭЭСИЙГ ХАТУУЛАГ ӨНДӨРТЭЙ УУЛЫГ ТЭСЭЛЖ ГАРГАДАГ

Олон км үргэлжлэх замын нэг чухал материал нь чигжээс чулуу гэдгийг Б.Тунгалагмөрөн онцолж байлаа. Энэ чулуунаас эхлээд бетон дэр, зам төмөр, түүний бэхэлгээг хамтад нь төмөр замын  дээд бүтэц гэж нэрлэдэг. Чигжээс чулууны тухайд хатуулаг өндөртэй уулыг тэсэлж гаргасан чулуугаа дахин бутална. Замд ашиглах чулуунд тавих техникийн шаардлагад нийцэх хүртэл буталж ангилаад нөөцөлдөг аж. Төслийн хүрээнд трассын  эхлэл буюу Цогтцэций сум, тус сумаас 140 км-ийн зайд чулууны үйлдвэртэй байна. Бетоны үйлдвэр, хоолойн цагирагыг төслийн талбай дээр  үйлдвэрлэж байгаа аж. Төслийн бүтээн байгуулалтын оргил үе буюу 2020, 2021 онд талбай дээр өдөрт 3000 хүн ажилладаг байжээ.

 Төмөр замын бүтээн байгуулалт олон материалын инженерээс гадна ажиллаж байгаа хүн бүрийн хүч, хөдөлмөр, сэтгэлээр бүтсэн гэдгийг Б.Тунгалагмөрөн онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 115 (6847)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө...
Б.Баатархүү: Сэтгүүлчийн...

Их бүтээн байгуулалтын нэгэн эд эс буюу инженер Б.Тунгалагмөрөн

Kuzmo 2022-06-10

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

6 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

6 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

6 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

6 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

6 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

7 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

7 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

7 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах