• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх ширүүн тэмцэл юунд хүрэх бол?

Иран улсын эмэгтэйчүүд төв гудамжиндаа цугларан үсээ хусаж, хижаб буюу толгойныхоо алчуурыг шатаагаад долоо хоногийн хугацаа өнгөрөх гэж байна. Тэд эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хаан боогдуулсан төр, Засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа нь энэ. Учир нь Исламд эмэгтэйчүүд нүднээс бусад хэсгээ далдалсан битүү хувцас өмсөж явах ёстой гэсэн хатуу хууль үйлчлэхийн сацуу боловсрол эзэмшихээс эхлээд эдийн засгийн бүрэн эрх чөлөө ч байдаггүй билээ. Тиймээс уур бухимдал нь эцэстээ тулсан Иран эмэгтэйчүүд улсынхаа удирдагч Аяатолла Али Хаменейг огцрохыг шаардаж байна.

Нийслэл Тегеран хотод хижаб өмсөхөөс татгалзаж цагдаад баривчлагдсан 22 настай эмэгтэй Махса Амини нас барсны улмаас Иран улсад эмэгтэйчүүдийн өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал өрнөж эхлээд байгаа юм.Тодруулбал, Махса Амини цагдаад есдүгээр сарын 13-нд баривчлагдаад гурав хоногийн дараа буюу 16-нд нас барсан юм.Цагдаа нарын зүгээс Махса Аминиг зүрхний өвчний улмаас нас барсан, баривчилгааны үеэр эрүүдэн шүүгээгүй хэмээн мэдээлж байна. Харин Аминигийн гэр бүлийнхэн охиныгоо зүрхний ямар нэгэн өвчингүй байсан хэмээн мэдээлээд байгаа юм. Тиймээс  түүнийг хүчээр амийг нь  хөнөөсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлж эмэгтэйчүүд талбай дээр жагсаж, хижабаа тайлж, гал руу шидэж шатаасан юм. Зарим эрэгтэй тэдний жагсаалд нэгдсэн байна.

700 ГАРУЙ ТЭМЦЭГЧИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Түүх сөхвөл, 1979 оны хувьсгалын дараагаас Иран улс Шариатын хуулийн дагуу эмэгтэйчүүдийн хувцаслалтад хатуу хязгаар тавьж эхэлсэн байдаг. Тодруулбал, тус хуулиар эмэгтэйчүүд үсээ далдалсан алчуураар толгойгоо ороож, биеийн бүх хэсгээ далдалсан урт хувцас өмсөх ёстой гэсэн хатуу дүрмийг тогтоосон юм. Хэрэв хэн нэгэн эмэгтэй энэ хуулийг зөрчвөл баривчлах, торгох, олны өмнө гутаан доромжлох гэсэн арга хэмжээ авдаг болоод 43 жил өнгөрчээ.

Эмэгтэйчүүдийн энэ эсэргүүцлийн цуглааныг зогсоохын тулд Засгийн газар нь пүрэв гарагийн байдлаар 700 гаруй хүнийг баривчилжээ. Үүнээс гадна 41 жагсагч нас барсан гэж “businesstoday.in” сайт мэдээлэв. Жагсаалын улмаас банкны 12 салбарын байр сүйдэж, 219 АТМ эвдэрсэн гэж Ираны төрийн хэвлэл мэдээлэв.

ЖАГСААЛЫН ТАЛААР СУДЛААЧИД ЮУ ХЭЛЭВ?

22 настай эмэгтэй Аминигийн нас барсан үйл явдал, хижаб өмсөхийн эсрэг жагсаал зэрэг нь эмэгтэйчүүдийн хувцаслалттай холбоотой хатуу хяналтыг зөөлрүүлэхэд үр дүнгээ өгнө хэмээн ажиглагчид үзэж байна. Энэ талаар АНУ-д төвтэй Ираны судалгааны төвийн шинжээч Омид Мемариан “Махса Аминигийн үхэл олон жилийн туршид хуримтлагдсан эмэгтэйчүүдийн уур хилэнг бадрааж, эсэргүүцлийн галыг өдөөлөө. Энэ тэмцэл анх удаагийнх биш ч өмнөх жагсаалуудаас илүү ширүүн болж байна” хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ.

Мөн Израилийн Рейхманы их сургуулийн Ираны улс төр судлалын профессор Мейр Жаведанфар “Иранчууд авлигад идэгдсэн, утга учиргүй дэглэмийг эсэргүүцэж байна. Энэ удаагийн жагсаал сүүлчийнх биш. Ийм жагсаал дахин олон удаа давтагдана. Гэхдээ Ираны Зэвсэгт хүчний багахан хэсэг нь ч гэсэн ард түмэнтэйгээ нэгдэхгүй бол удирдагчгүй энэ жагсаал хувьсгалын хэмжээнд хүрэхгүй” гэж ярьсан байна.

Харин НҮБ-ын Хүний эрхийн газраас цагдаа нар жагсагч эмэгтэйчүүдийг алгадах, бороохойгоор цохих, цагдаагийн машин руу албан хүчээр оруулах гэсэн хүч хэрэглэн тэмцэж байгааг мэдээлэв. Мөн цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, резинэн үрлээр бууджээ. Үүнээс гадна Ираны Засгийн газар Instagram, Skype, LinkedIn ,WhatsApp гэсэн олон нийтийн сүлжээний бүх платформыг хааж, интернэтийн сүлжээг хязгаарласан байна.

“ИРАН ЭМЭГТЭЙЧҮҮД СУЛ ДОРОЙ БИШ”

Жагсаалын талаар 27 настай Карим “Нийгэм, эдийн засаг, амьдралынхаа бүх хугацаан дахь эрхийнхээ төлөө 85 сая хүн тэмцэж байна. Энэ үндэсний хөдөлгөөн биш боловч эмэгтэйчүүдийн суурь эрхийн төлөөх тэмцэл юм” гэж  “Guardian”-д ярьжээ.

Мөн 20 настай Розин “Манай улсын эмэгтэйчүүд алхам тутамдаа олон асуудалтай тулгардаг. Дан ганц хижаб өмсөхийг хориглодог бус Засгийн газрын бүтэн тогтолцооны асуудал бий. Эрх баригчид олон хүний амь хөнөөж, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, ямар ч сонголт үлдээгээгүй. Бид хүссэн хувцасаа өмсөж чадахгүйгээс гадна сонголт хийх ч эрхгүй. Олон жилийн туршид цагдаа нараар хянуулж, дуугаа хориуллаа. Одоо би эрх чөлөөг хүсэж байна.Тиймээс бид эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө доромжлуулсан үйлдлийн эсрэг өдөр бүр жагсаж байна. Гэхдээ бид амиа алдах эрсдэл маш өндөр байгааг дэлхий нийт мэдээсэй.Иран эмэгтэйчүүд сул дорой биш.Бид нүүр будалтын шинэ тренд, Холливуудын кинонд дуртай” гэж ярьжээ.

Харин 19 настай Мохсин “Замаар алхаж явсан өсвөр насны охиныг цагдаа бороохойгоороо цохиж байхыг лхагва гарагийн орой би харсан. Яг энэ мөчийг хэзээ ч мартахгүй. Долоо хоногийн туршид Иран эмэгтэйчүүд хэзээ ч төсөөлж байгаагүй хүчирхийллийн золиос болж байна. Бид дан ганц нэг эмэгтэйн үхлээс болж жагсаагүй. Сонголт хийх эрх чөлөө, ажилгүйдэл, хатуу хяналт, инфляцийн өсөлт гэсэн олон асуудлын улмаас эсэргүүцлээ илэрхийлж байна. Цагдаа нар бидний эсрэг түрэмгий авир гаргаж байгаа ч гавлах хүртэл нь тэмцэнэ. Эх орон, энэ хувьсгалыг эхлүүлсэн эгч нарынхаа төлөө би чадах бүхнээ хийнэ” гэсэн юм.

Сэтгүүлч 29 настай Реза “Жагсаалыг сурвалжлаад явж байтал цагдаа нар миний ажлын үнэмлэхийг хурааж, бороохойгоороо өвдөг рүү цохьсон. Тэд надаас ямар мэдээ бичиж байгааг минь асуугаад хэрэв сэтгүүлч гэдэг нь батлагдвал үнэмлэхийг чинь буцааж өгнө гэж амласан. Бид Махсагийн амиа алдсан тухай мэдээлэхдээ үхэл гэдэг үгийг ашиглахгүй байхаар шийдсэн. Учир нь цагдаа нар болон бусад хүн бидний ажлыг хянаж байдаг. Мөн аюулаас сэргийлж хамтран ажиллагсад маань дугаараа сольж, зарим нь өрөөгөө цоожлон ажиллаж байна.Бид амиа алдахаас үнэхээр их айж байна” гэв.

Дашрамд дурдахад, Хижаб өмсөхөөс татгалзсаны улмаас баривчлагдаж нас барсан эмэгтэй курд байжээ. Курдууд буюу Курдистан үндэстэн Ираны хүн амын 10 орчим хувийг эзэлдэг. Энэ талаар Ойрхи Дорнодын дэлхийн асуудлаарх зөвлөлийн ахлах ажилтан Ранж Аладдин “Иранд олон жилийн турш дарлагдсан Курд үндэстнүүд Махса Аминийн амиа алдсантай холбоотойгоор хувьсгал өрнүүлж болзошгүй байна. Гэхдээ энэ нь Курд үндэстний гэхээсээ илүү Исламын Бүгд найрамдах улсын улс төр, үзэл суртлын тогтолцоотой холбоотой том асуудлыг гаргаж ирлээ” гэв.  Засгийн газраас нь интернэтийн сүлжээг хаасан ч  Иран эмэгтэйчүүдийн үсээ тайрч байгаа бичлэг олон улсын хэвлэлээр тархсаар байна. Тиймээс энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалын хэлбэрийг өмнөх тэмцлүүдээс илүү хүчтэй байна хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
С.Эрдэнэгүй “эвлэрэл”-ийн...
Япон Улс Монгол Улстай эрчим...

Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх ширүүн тэмцэл юунд хүрэх бол?

ДОЛЖИНЖАВ 2022-09-30

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

13 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

13 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

13 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

13 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах