• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Доналд Трамп VS Хиллари Клинтон

Дэлхийн нэгэн хүчирхэг гүрэн болох АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч ирэх арваннэгдүгээр сарын 8-нд тодорно. Энэ сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нэр дэвшиж байгаа. Тэд хоёулаа эрс тэс туршлагатай.  Хиллари Клинтоны хувьд улс төрийн арвин туршлагатай бол Доналд Трамп бизнесийн хүрээнд туршлага хуримтлуулж чадсан нэгэн юм. Ямартай ч, тэдний анхны халз мэтгэлцээн дэлхий нийтийн анхаарлыг татаж,  нийтдээ 100 сая орчим хүн шууд хүлээн авч үзсэн. Тиймээс халз мэтгэлцээний талаар  хэд хэдэн хэсэг болгон уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ.

1. Мэтгэлцээн нөхөрсөг эхлэв, гэхдээ нэг нэгийгээ шоглохоос зайлсхийсэнгүй

Хиллари Клинтон, Доналд Трамп нар олон сарын хугацаанд нэг нэгийнхээ бодлогыг шүүмжлэн, доромжилсон   ширүүн дайралт хийж байв.  Гэхдээ энэ үдэш тэд  өрсөлдөөнөө дотроо нууж,  нөхөрсөг байдлаар халз мэтгэлцээнийг  эхлүүлэхийг хичээж байлаа. Гэхдээ энэ удаа нэр дэвшигчид намын бэлгэ тэмдэг болсон өнгөө сольж өмссөн мэт харагдаж байсныг зарим эх сурвалж онцолсон юм. Тодруулбал, Клинтон улаан өнгийн даашинз өмссөн байсан бол Доналд Трамп хөх өнгийн зангиа зүүсэн байлаа. Улмаар танхимд орж ирмэгцээ гар гараасаа барьж, Хиллари “Сайн уу, Доналд?” гэж мэндчилсэн.  Дараа нь Трамп гадаад худалдааны талаар яриагаа эхлүүлж,  “Клинтон дарга бүх зүйлд шударга хандсан” гэж хэлээд “Тийм үү. Би чамайг жаргалтай байгаасай гэж хүсч байна. Энэ миний хувьд маш чухал” хэмээв.  Гэхдээ тэрбумтан эр ярианыхаа үеэр “Ерөнхий нарийн бичгийн дарга Клинтон”  гэх үгийг давтан хэлж,  шоглоод амжсан.

2. Хувийн амьдрал руу нь чиглэсэн довтолгоон

Хиллари Клинтоны  Доналд Трамп руу чиглэсэн анхны довтолгоон түүний бизнестэй холбоотой байв. Төрийн нарийн бичгийн дарга асан тэрбээр эцгээсээ 14 сая ам.доллар зээлж бизнесээ эхлүүлсэн гэж хэлсэн юм. Тэрбээр “Доналд өөрийн сайн сайхны төлөөх бүхий л үйл явдалд маш азтай байсан. Тэр эцгээсээ 14 сая ам.доллар зээлж бизнесээ эхлүүлж байсан. Тиймээс ч чинээлэг хүмүүст туслах туйлын хүсэлтэй байгаа. Би бүхнийг худалдан авч чадахгүй. Яагаад гэвэл би түүнээс огт өөр амьдралыг туулсан болохоор...” гэж ярьжээ. Харин үүний хариуд Трамп “Энэ талаар ярихын өмнө 1975 онд би ааваасаа маш бага хэмжээний мөнгө зээлж бизнесээ эхлүүлж байсан юм. Харин компаниа  улам өргөжүүлж, хөрөнгийн хэмжээг хэдэн тэрбум ам.доллар болтол нь өсгөж чадсан” хэмээн хариулж, мад тавьсан юм.

3. Гадаад худалдааны гэрээг хөндөв

Сонгогчдын заавал үзэх ёстой хэсгийн нэг нь нэр дэвшигчдийн Транс-Номхон Далайн Түншлэлийн гэрээний талаархи мэтгэлцээн байсан юм. Номхон далайн эрэг дагуух АНУ тэргүүтэй бусад 11 орны худалдааны тухай Транс-Номхон Далайн Түншлэлийн  гэрээг Хиллари Клинтон дэмжиж буйг  Доналд Трамп эрс шүүмжилсэн. Тэрбээр  “Та одоо ч  Номхон далайн түншлэлийн гэрээг батлахыг хүсч байгаа. 100 хувь гэрээг дэмжиж байсан шүү дээ” гээд “Худалдааны гэрээний алтан стандарт” гэж байдгийг Клинтонд сануулав.  Харин Хиллари “Яах вэ Доналд, би чиний амьдралыг мэднэ. Гэхдээ бодит байдал дээр огт өөр” гэж хариулсан юм.   Тэрбээр Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлага дор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашч байхдаа Транс-Номхон Далайн Түншлэлийн Гэрээг сурталчилж байснаа хүлээжээ. 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд Австралид болсон уулзалтад “Транс-Номхон Далайн Түншлэлийн Гэрээнд  худалдааны алтан стандарт болох нээлттэй, чөлөөт, шударга, хуулийг дээдэлсэн байдлыг тусгасан” гэж хариуллаа.

Трампын галзуу ганц үг

Мэтгэлцээн хагас цаг орчим үргэлжилсний дараа тэдний яриа сэдвээсээ хальж,  Лалын улс бүлэглэл, татвар, эдийн засаг гэх мэт өргөн хүрээг хамарч эхэлсэн. Гэвч тэр бүрт Доналд Трамп Хиллари Клинтонд бүх бурууг тохохыг хичээж, “Яагаад үгүй гэж” гэх үгийг давтан хэлж байсан юм. Харин энэ үед Хиллари “Энэ үдэш надад бүх л зүйлд би буруутан байсан юм шиг тийм мэдрэмж төрлөө. Өмнө нь ийм мэдрэмж хэзээ ч төрж байгаагүй юм байна” гэж хошигноход Трамп урьдын л адил “Яагаад үгүй гэж” гэх  үгээ дахин хэлж байлаа. Үүний хариуд Хиллари “Яагаад үгүй гэж, тийм ээ. Яагаад үгүй гэж. Мэтгэлцээний ганц галзуу үг” хэмээн хошигноод амжив. Харин  Трамп  “Манай компаниуд улсдаа мөнгөө эргүүлэн авчрахгүй байхад галзуу зүйл байхгүй” хэмээн ярианд оролцож эхэлжээ.

Трампын татварын бодлого шүүмжлэл дагууллаа

Тэгвэл мэтгэлцээний үеэр Хиллари  үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампын эдийн засгийн талаархи баримтлах бодлогыг  дунд давхаргынхныг золиосолж,   баячуудыг дэмжинэ хэмээн  эрс шүүмжилжээ. Тодруулбал, Трампын татварын бодлогыг тэрбээр эдийн засгийн “Trickle down” онолын хувилбар гэж тодорхойлсон бөгөөд баячуудад ногдуулах татварыг хамгийн их төвшинд хүртэл нь бууруулах гэж буйг шүүмжилсэн байна. Түүнчлэн тэрбээр үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр өөрийн эрх ашигт нийцүүлсэн бодлого баримталж буйг нээлттэйгээр хөндлөө.

Трамп татварын баримттай холбоотойгоор мад тавиулав

Трамп татвар төлсөн баримтаа ил зарлаж байгаагүй хэмээн Ардчилсан намаас нэр дэвшигч илчилсэн. Харин тэрбээр “Надад санаа зовоод байх зүйл байхгүй. Татвараа байнга шалгуулдаг. Хүсвэл нийтэд зарлаж болно” гэв.  Ийнхүү хэлснийхээ дараа Клинтоны хувийн имэйлын талаархи асуудлыг сөхөж, “Би татварын баримтаа дэлгэж болно. Гэтэл Хиллари 33 мянган имэйлээ устгасан шүү дээ”  гэсэн юм. Харин АН-ын нэр дэвшигч “Огт өөр сэдвээр жишээ татчихлаа. 40 жилийн турш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэнбугай ч татварын баримтаа ил тод зарлах ёстой. Өөрөөсөө яагаад татварын баримтаа дэлгээгүй юм бэ гэж асуу л даа.  Магадгүй өнөө орой түүнийг харж байгаа хүмүүст тэр нэг ч төгрөгийн албан татвар төлөөгүй гэдгээ харуулахыг хүсээгүй байх” хэмээн сөрөг дайралт хийсэн байна.

Хиллари Клинтон: Би Ерөнхийлөгч болохын тулд өөрийгөө бэлтгэсэн

Доналд Трамп Хиллариг кампанит ажлаасаа түрхэн зуур чөлөө авч, мэтгэлцээнд бэлтгэж байсан хэмээн шүүмжилсэн юм.  “Би маш олон газраар явсан. Харин чи гэртээ сууж байгаад мэтгэлцээндээ бэлтгэсэн” гэсэн бол Хиллари “Доналд энэ мэтгэлцээнд бэлтгэхдээ зөвхөн намайг яаж шүүмжлэх талаар л бэлтгэсэн бололтой. Тийм ээ. Би сайн бэлтгэсэн. Намайг хэрхэн бэлтгэж байсан талаар өөр зүйл мэдэх үү. Би Ерөнхийлөгч болохын төлөө бэлтгэж байна. Үүнийг тийм ч буруу зүйл гэж бодохгүй байгаа” гэжээ. Ерөнхийдөө мэтгэлцээний туршид Хиллари үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эрийг хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа Ерөнхийлөгч болоход бэлэн бус байгааг харуулахыг зорьж байв.

Мэтгэлцээний зочид анхаарал татлаа

Доналд Трамп болон Хиллари Клинтон нарын дагуулан ирсэн хүмүүс ч олны анхаарлыг нэлээд татлаа. Тодруулбал, Хиллари энэ удаад нөхөр Билл Клинтон, охин Челсигээ дагуулан ирсэн бол Трамп эхнэр Милани болон хүүхдүүдээ авчирчээ. Үүнээс гадна мэтгэлцээн эхлэхээс эхлээд төгсгөл хүртэл өрсөлдөгчийнхөө сул талыг хөндөн буулган авахыг хичээж байсан Трамп нэгэн онцгой зочдыг  урьсан байв.  Тэр нь Хиллариг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Ливийн Бенгазид гарсан тус улсын Элчин сайдын яамыг онилсон халдлагын амьд гэрчүүд  юм.  Тэрбумтан эр улс төрийн асар их туршлага бүхий бүсгүйн бодлого алдаатай байсныг урьсан зочдоороо дамжуулан илэрхийлэхийг хүсчээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Хүүхдээрээ ээж болсон нь охидын...
Цагаан хадаг өнөөдөр нээлтээ...

Доналд Трамп VS Хиллари Клинтон

Даваахүү 2016-09-28

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах