• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

И.Доржсүрэн: Иргэд бэлчээрийн болон суурин маллагаа хосолсон үхрийн ферм байгуулах сонирхолтой байна

“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар Зорилтот жилийн ажлын хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээс тодрууллаа.

-     Зорилтот жилийн хүрээнд иргэд, айл өрхүүд рүү чиглэсэн ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж эхлээд байгаа вэ?

-    Бид зорилтот жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан. Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Арвайхээр сумын Дайргана, Төгрөг сумын Мазарын ногоочдыг тулгуурлан хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулна. Тухайлбал, Арвайхээр суманд 3 га талбайг хашаажуулж, худаг гарган, эрчим хүчийг шийдэж өгснөөр иргэд өөрсдөө хүлэмжээ барьж, нарийн ногоо тарих нөхцөлийг бүрдүүлэх юм. Мазарт өнгөрсөн жил 25 га талбайг хашаажуулж, гүнийн худаг хоёрыг гаргаж өгсөн. Тариаланчид хүлэмжээ бариад тариалалт хийх боломжтой байгаа. Энэ жил аймгаас эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж өгөх юм.

Одоогоор аймгийн хэмжээнд 1055.5 тн багтаамжтай 34 зоорь байгааг нэмэгдүүлж, Арвайхээр суманд төмс, нарийн ногооны онцлог тус бүрд градусыг тааруулсан хагас автомат 750 тонн багтаамжтай зоорь барихаар аймгийн төсвөөс хөрөнгийг шийдвэрлэсэн. Үүнээс гадна 1000 тонны бүрэн автомат зоорь, дөрвөн улирлын хүлэмж бүхий цогцолборыг хувийн хэвшлийн хөрөнгөөр барина.

Мөн Өвөрхангайд үйлдвэрлэсэн хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг сайжруулахад анхаарч байгаа. Бид Улаанбаатар хотын Барс худалдааны төвд Өвөрхангайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулах цэгийг нээхээр болсон.

Дээр нь малын ашиг шимийн гарцыг сайжруулах шаардлагатай байгаа. Манай аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрийн даац 3-7 дахин хэтэрсэн. Үүнтэй холбоотойгоор ургамал ногооны гарц муудаж, жил тутамд 800-гаад малчин өрх бусад аймгийн нутагт отроор өвөлждөг. Энэ байдлыг багасгахын тулд малыг чанаржуулах, нэгж малаас авах ашиг шимийг сайжруулах, бэлчээрийн даацдаа тохирсон мал сүрэгтэй байх шаардлага үүсэж байна. 500 толгой мал маллаад 800-1000 малын ашиг шим авдаг байхад малчид маань анхаарч ажиллах хэрэгтэй.

Аймагт фермерийн аж ахуйг хөгжүүлэх, адууны селекц үржлийг сайжруулж, махны чиглэлийн адууг өсгөх боломж бүрдэж эхэлж байна. Мөн гадны улс орнуудад хурганы мах худалдаж авах сонирхол илүү байдаг учраас хургыг богино хугацаанд өсгөх туршилтыг аймгийн хэмжээнд 450 хурганд хийж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хавар дөнгөж төллөсөн хургыг бор хоолонд ороход нь “Баялаг фийд” ХХК-ийн үйлдвэрлэсэн амин дэм, уураг эрдсээр баялаг тэжээлийг хоёр сар өгснөөр намар гэхэд амьдын жин нь 40-45 кг-д хүрч өсөх боломжтой юм. Энэ мэтээр хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өөрсдөө үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

-Малын тооноос чанарт анхаарах нь чухал болохыг хаана хаанаа ойлгодог болсон. Гэвч аймагт фермерийн аж ахуйг хөгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-   Фермерийн аж ахуй хөгжүүлж чадахгүй байгаа шалтгаан нь эхний хөрөнгө оруулалт юм. Саяхан Сэлэнгэ аймагт зохион байгуулсан махны чиглэлийн фермерийн аж ахуй хөгжүүлэх сургалт, үзэсгэлэнд аймгаас 20 хүнд зардлын дэмжлэг үзүүлэн хамруулсан. Бүгд л бэлчээрийн болон суурин маллагаа хосолсон үхрийн ферм байгуулах сонирхолтой байгаа. 

Малын үржил селекцийг сайжруулах Биотехнологийн төв байгуулахаар Д.Тогтохсүрэн гишүүн хөөцөлдөж байгаа. Энэ төсөл хэрэгжвэл харьцангүй өндөр үр ашигтай үүлдэр угсааны эцэг малыг бойжуулж, малын чанарыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.

-     Энэ хавар малын өвс, тэжээл өндөр үнэтэй байна. Өнгөрсөн жил өвс, тэжээлийн үнийг аймгаас барьж чадсан шүү дээ. Энэ жил юу болов?

-     2022 оны хавар нэг боодол өвс 5-6 мянга байсан бол өнөөдөр зах зээлд 30 гаруй мянгаар борлуулж байна. Бид 2021 онд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд малынхаа өвс, тэжээлийг аймагтаа тариалдаг байх зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5600 га талбайд малын тэжээл тариалсан. Мөн орон нутгийн өмчит “Өв Агро” компанийг байгуулан тариалалт хийсэн. Үүний үр дүнд 2022 онд зах зээл дэх өвс тэжээлийн үнийг тогтворжуулж, 5-6 мянгад барьж байсан юм.

Харамсалтай нь, өнгөрсөн онд газрын гарц сайн байгаагүй, малын тэжээл тариалах аж ахуйн нэгж цөөрсөн, үүний дээр “Өв Агро” ОНӨААТҮГ-ын тариан талбай мөндөрт цохиулж, ургацынхаа 40 орчим хувийг алдсан учраас энэ жил малын өвс тэжээлийн үнийг барьж чадахгүй байна. Ченжүүд зах зээлийн хуулийн дагуу гэж нэрлэж байгаа ч үнийг хөөрөгдөх асуудал гарч байна.

Цаашид ийм байдлыг үүсгэхгүйн тулд малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлж, газар тариалангаа хөгжүүлэх шаардлагатай байна. Социализмын үед ашиглаж байгаад сүүлийн хэдэн арван жил ашиглахаа байсан, атаршсан 8 мянга орчим га талбайг сум тус бүрээр судлан тогтоож, энэ жил эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Энэ ажилд иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож, малын тэжээл тариач ээ. Энэ бол эрсдэл харьцангүй багатай, эрэлттэй бизнес гэдгийг хэлмээр байна.

Дээр нь малчин өрх бүр өвөлжөө, хаваржааны дэргэд 1000 м.кв талбайд ургац тариалах боломж бий. Эрхзүйн хувьд малчдын тариалах талбайн хэмжээ 1000 м.кв гэсэн үг. Гурван айл нийлээд 3000 м.кв талбайд малын ногоон тэжээл, төмс, хүнсний ногоогоо тарьж болно.

Усалгаажуулалтын хувьд өмнө нь аймгийн хэмжээнд ашиглаж байсан усалгааны 9 далан бий. Тэдгээрийг засварлахын тулд зураг төсөв гаргах ёстой. Энэ жилдээ Тарагт, Арвайхээр суманд услалтын системүүдийг сэргээн засварлах зураг төсвийг хийлгэхээр ажиллаж байна.

-Энэ хавар салхи шуурга их, хур тунадас бага байна. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч болох вэ?

-    Манай аймаг цаг агаарт зориудаар нөлөөлөх 4 экспедиц үйл ажиллагаа явуулдаг. Гэвч үүл болгонд нөлөөлөөд хур тунадас оруулаад байх боломж байдаггүй. Ерөнхийдөө 100 орчим төрлийн үүл байдгаас 7, 8 нь л ус чийг сайтай буюу хур тунадас гаргах боломжтой байдаг юм байна. Тэр шаардлага хангасан үүл нь орж ирэхгүй байгаа юм. Хэрвээ ус сайтай, нөлөөлж болохуйц үүл гарвал дээрх 4 экспедиц ажиллагааны бэлэн байдалд байна. Аймгийн төсвөөс цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын зардалд 20 орчим сая төгрөгийг шийдсэн.  

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг ёс заншилтай холбон ярьж, тэнгэр рүүгээ буудлаа, салхи гаргалаа гэдэг. Гэвч энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, техник технологийн өндөр хөгжилтэй орнуудад байнга хийгддэг ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай орны хоёр хөрш гэхэд л үүлэнд байнга зориудаар нөлөөлж ус чийгээ авч байна. Энэ талаар иргэд, малчдад багийн ИНХ-уудаар дамжуулан зөв ойлголт, мэдээлэл өгөх ажлыг хийж байна.

Үүн дээр нэмж хэлэхэд Хархорины газар тариалангийн талбай жил бүр мөндөрт цохиулдаг. Урьд өмнө “Хурын шим” гэх байгууллагаас мөндөр, үерийг зайлуулах систем ажиллуулдаг байсан юм билээ. Түүнийг сэргээн ажиллуулахаар ярилцаж байна. Үүнийг шийдэхийн тулд гурван арга хэмжээг авах ёстой.

Нэгдүгээрт: 500 км радиуст ажилладаг, агаар орчны чийгшил, салхины хурдыг тандах зориулалттай Аерологийн станцыг 2023 ондоо багтааж суурилуулахаар 750 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Хоёрдугаарт: 5.9 тэрбум төгрөгийн үнэтэй Радарын станцыг ирэх онд суурилуулахаар Байгаль орчны сайдын багцад хөрөнгө нь тусгагдсан. Энэ станц нь цаг агаарын мэдээ мэдээллийг шуурхай цуглуулж, дамжуулахаас гадна аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажилд чухал үүрэгтэй.

Гуравдугаарт: Энэ хоёр станцыг суурилуулчихвал тэдгээрийн боловсруулсан мэдээлэлд тулгуурлаад мөндөр сарниулах экспедицийг ажиллуулах боломж бүрдэх юм. Үүнд 430 орчим сая төгрөг шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийг 2024 оны улсын төсөвт тавих хүсэлтийг УИХ-ын гишүүдэд тавьж байгаа.

Ингэснээр газар тариалангийн гол бүс нутаг болох Хархоринд мөндөр буух эрсдэлийг зогсоож чадна. Манай аймаг 20 мянга орчим талбайг газар тариалангийн зориулалтаар ашигладгаас 8-9 мянган га-д үр тариа тариалдаг. Тэр талбайн дийлэнх нь Хархорин суманд байна.

-   Зорилтот жилээр өрхийн аж ахуй эрхлэгчдэд үрийн дэмжлэг үзүүлнэ гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-   Хүнсний ногоо, жимс жимсгэний үр суулгацыг тодорхой хэмжээгээр аймгийн төсвөөс худалдан авч иргэдэд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх, сум тус бүрд хоёр хүлэмж худалдан авч хуваарилах ажлыг хийж байна. Хашаандаа, талбайдаа төмс, хүнсний ногоо тарьж, өрхийн хэрэгцээгээ хангах, орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй бол энэ хөнгөлөлтөд хамрагдаж болно. Хүнсний хангамж аюулгүй байдлын жилийн хүрээнд Засгийн газар, ХХААХҮЯ-наас хэд хэдэн чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж байгаа ч арилжааны банкаар дамжиж байгаа учраас шаардлага өндөр байна. Хэдийгээр ахиу хэмжээтэй зээлийн эх үүсвэр байгаа боловч банкнаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэх иргэн, аж ахуйн нэгж цөөн байгаа юм. Үүнийг шийдэх арга зам орон нутагт байхгүй.

Мал нядалгааны цэгийг сумдад байгуулах, үүнийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийг судалж байна. Сум бүрд хийх жишиг загвар зургийг хийлгэсэн. Нэг цэгийг байгуулахад 180 сая төгрөг шаардлагатай юм билээ. Тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд үйл ажиллагааг нь аваад явах бизнес эрхлэгч байх юм бол аль ч суманд хийх боломж нээлттэй байна.

Арвайхээр суманд 35 га газрын дэд бүтцүүлж, цахилгаанаар хангаад үйлдвэрлэл явуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Зорилтот жилийн бусад ажлын хүрээнд мал эмнэлгийн, стандартчлал хэмжилзүйн зэрэг лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс урвалж бодис, тоног төхөөрөмжийг нийлүүлж байна.  Малын эмийн болон хуванцар сав, хоол хүнсний зохистой хэрэглээг нэвтрүүлэх, зөв дадал хэвшлийг олгох аяныг зохион байгуулна. Сум бүрд тариалан эрхлэгч, малчдын зөвлөгөөн, сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг явуулна.

-     Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай
Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ
Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав
Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
ХУРААХ
Л.Энх-Амгалан: Англи хэлийг...
Энэ долоо хоногт чуулганы...

И.Доржсүрэн: Иргэд бэлчээрийн болон суурин маллагаа хосолсон үхрийн ферм байгуулах сонирхолтой байна

Kuzmo 2023-05-04

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай
Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ
Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав
Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 минутын өмнө өмнө

Бартаат замын авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулах талаар хэлэлцлээ

23 минутын өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 цагийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 цагийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

3 цагийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

4 цагийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

4 цагийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

4 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

4 цагийн өмнө өмнө

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

4 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

23 цагийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод өвөл болохоос өмнө үндэслэж эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

1 өдрийн өмнө өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-13 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-13 өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах