• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Иргэдэд эрх олгох биш дарамт болсон хууль баталсаар ирсэн" гэв

Б.НАНДИН

Жил бүрийн 11 дүгээр сарын 10-ныг дэлхий нийтээр Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг. НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой энэ жил тохиож буй.

“Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг Төрийн ордонд өнгөрсөн баасан гаригт болов. Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага, 50 орчим судлаач оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга  Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрх нь ямар нэгэн түүхэн арга хэмжээтэй холбоотой ярих биш, өдөр тутам ярьж байх асуудал” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Хүний эрхийн талаар илтгэл тавьж, үг хэлсэн зарим хүмүүсийн байр суурийг хүргэе.

 УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалахтай холбоотой эрхзүй, соёлын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн ч хүний эрхийг зөрчсөн явдал гарсаар байна. ХЭҮК хүний эрхийн 22 илтгэлийг хэлэлцүүлсэн. Хүний эрхийн үндэсний зөвлөлөөс гарсан заавар зөвлөмж зайлшгүй хэрэгжиж байх ёстой хэмээн үзэж 2020 онд ХЭҮК-ын тухай хуулийг шинэчилсэн. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг ч баталсан. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлж, хүний эрхийн зөрчилтэй тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төрийн байгууллагуудад чиглэл болгож, хүний эрхийг хамгаалах ажилд ТББ, хэвлэл, олон нийт, хувийн хэвшлийг хамтран ажиллах тогтолцоог бий болгосон” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-“2021 онд ХЭҮК-ын хуулийг шинэчилж, ажиллах нөхцөл, эрх зүйн орчныг сайжруулсан. Монгол Улс хүний эрхийн индексээр дэлхийн 193 орноос 96 дугаар байрт явж байна. Үүнийг бид алдаатай ч, ололт байна гэж харж байна. Цаашид хүний эрхийг хангаж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахын тулд төсөв, санхүүг бүрэн шийдвэрлэх шаардлагатай” гэв.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр:

“Хүний эрхийн мэдрэмжийг цаг хугацаатай харьцуулж, хүн бүр өөр өөрийн хэрэгцээ сонирхол,  онцлогтой гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Зарим хүнд эд баялаг чухал бол нөгөө хэсэгт нь үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх илүү хэрэгцээтэй байдаг. Тэр утгаараа хүний эрхийг мэдрэмжээр хамгаалах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн гурван “дайсан” байсан нь  авлига, боловсрол, өмчийн тэгш бус байдал юм.

Эдгээр асуудалд парламент зөв дүгнэлт хийж, засч залруулахаар сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Тухайлбал, боловсролын шинэчлэл, иргэдийн саналыг дээдлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, олон намын тогтолцоог бий болгох, шүүхийн реформыг хийх зэрэг эрхзүйн шинэчлэлийг хийж байна. Эдгээрээс хамгийн чухал нь хууль өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэдгийг онцолмоор байна. Бид өнгөрсөн хугацаанд иргэнд эрх олгох биш,  дарамт болсон хуулийг баталсаар ирсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 400 гаруй хууль, мянга гаруй журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байсан. Харин одоо 2000 гаруй журам үйлчилж байна. Энэ нь ард түмний хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авсан гэдгийг илэрхийлж байна.Эдгээрийг засч залруулах шаардлагатай байна”  гэв.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн Ж.Хунан:

-“Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой болж, дэлхий нийтээрээ хүний эрхийн мөн чанар, түүнд тусгасан хүний эрхийн хэрэгжилтийг үнэлж эрчимжүүлэх, ирэх 25 жилд ахиц дэвшил, эерэг өөрчлөлтийг бий болгох амлалт өгөх үйл ажиллагаа өрнөж байна.

Анх 1992 онд иргэдийн эрх, эрх чөлөө, хүний өмчийг хуулиар хамгаалах, иргэний нийгмийн байгууллагуудын  эрхийг хангах чиглэлээр Ардчилсан нийгмийн байгууллагуудыг байгуулж байсан. Түүнээс хойш 1998 онд Хүний эрхийн байгууллагыг байгуулж, хууль тогтоомжуудыг баталснаар үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. Сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, хүний эрхийн асуудлаар дүгнэлт хийн, зөвлөмж гаргасан. Манай улсын хүний эрх хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцийг үзвэл зохих түвшинд хүрчсэн. Гэвч Монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байна. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй, төсвийн хуваарилалт оновчтой биш байгаатай холбоотой. Манай улс 2020 оны байдлаар Хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51 дүгээрт, 2023 оны байдлаар Авлигын төсөөллийн индексээр 180 орноос 116 дугаарт, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт, Хүүхдийн эрхийн индексээр 193 орноос 93 дугаарт, Жендерийн тэгш бус байдлын индексээр 195 орноос 76 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-т 10469 өргөдөл гомдол ирсэн. Тухайлбал, хөдөлмөрлөх эрх, шүүхээр шударгаар шүүлгэх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн зэрэг гомдол дийлэнх нь байна. Энэ талаар гарч байгаа ХЭҮК-ын зөвлөмжид төрийн бүх байгууллагууд анхаарч, ажиллах шаардлагатай байна” гэв.

Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал:

-Хүний эрхийн асуудлаар төрийн байгууллагын хүрч очиж чадахгүй цэгт иргэний нийгмийн байгууллага хүрдэг. Тэд иргэд, олон нийт, хүүхэд, гэр бүл, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүрч ажиллахыг зорьдог. Шүүмжлэлтэй талаас харвал иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахыг оролдсон хууль тогтоомжууд өнгөрсөн хугацаанд батлахыг оролдож байв. Тухайлбал, ТББ, иргэний нийгмийн оролцоо, цахим орчин дахь хүний эрхийг хязгаарлах хуулийн төслүүдийг хэлэлцүүлсэн. Мөн иргэний нийгмийн хяналт, шалгалт ихсч байна. Иймд төр иргэнийг холбох хамгийн гол институци болох иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Ялангуяа орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич) С.Нарангэрэл:

-”Хүний эрхийн талаар үндэсний эрх зүйд ч олон улсад ч өөрийн олон янзын механизмтай байдаг. Монгол Улсын хувьд  дайн дажингүй, бие даасан байдалтай, үзэн ядсан дайсагнал, шашин хоорондын элдэв маргаангүй, улс төрчид нь эвлэршгүй маргаангүй зэрэг нь хүний эрх зөрчигдөхгүй давуу тал болж байна. Хүний эрх нь жам ёсны эрх. Хүн жам ёсны эрхээ эдлэхэд өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай байхыг шаарддаг. Нөгөө талдаа төрөөс хүний жам ёсны эрхээ  хэрэгжүүлэхэд нөлөөлж болохгүй” гэв.

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Очирлхагва:

-Манай улс хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хүүхдийн эрхийн индексээр 93 дугаарт явж байгаа юм билээ. Энд нэг зүйл зориуд хэлмээр байна. Эцэг эхчүүдийн хүний эрхийн мэдлэг, боловсрол хүүхдээсээ дор байна. Хүүхдүүд хүний эрхийн талаар ойлголтоо мэдээд байдаг, эцэг эхчүүд мэддэггүй. Эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхдийнхээ эрхийг зөрчдөг. Тиймээс аав, ээж асран хамгаалагч нарын хүний эрхийн талаарх мэдлэг мэдээлэл тал дээр ажиллах ёстой.

Хамгийн энгийн жишээ гэхэд, хүүхдээ хичээлд нь явуулахгүй хичээл таслуулаад аваад үлдчихдэг. Энэ бол сурч боловсрох эрхэнд ноцтой халдаж байгаа гэсэн үг. Хүний эрхийн ойлголт хүүхдүүдэд нь өгөөд л байдаг эцэг эхчүүд зөрчөөд байдаг. Гэр бүлийн тухай хуульд эцэг эхчүүдийн эрх, үүргийн ойлголт орж ирсэн нь сайшаалтай ч үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг эхчүүдэд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй. Эндээс үл ойлголцол үүсдэг.

Хүний эрх хөгжил төвийн тэргүүн н.Уранцоож:

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөгжлийн бодлого төлөвлөлт удирдлагын тухай хуультай болж, хөгжлийн бодлогууд нэлээд уялдаатай хэрэгжих эрх зүйн орчин бүр­дэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бодит байдал дээр манай хөгжлийн бодлогууд зөрчилтэй байдаг. Наад захын жишээ гэхэд уул уурхай эрдэс баялгийг ашиглах нь байгаль орчныг хам­гаалахтай зөрчилддөг. Тэгэхээр хөгж­лийн бодлогуудын зөрчлийг арил­гах, уялдааг хангах олон талын хэ­лэл­цүүлгийн механизм хэрэгтэй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
“Сэжигтэн”-үүд сэвхийтэл...
Согтуугаар тээврийн хэрэгсэл...

"Иргэдэд эрх олгох биш дарамт болсон хууль баталсаар ирсэн" гэв

Kuzmo 2023-11-13

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах