• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудаст ирцийн мэдээллийг тогтмол оруулж байхаар болсныг мэдээлэв.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, О.Амгаланбаатар, МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нарыг ажиллуулахаар тус тус санал болгожээ. Уг тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцтай холбоотой асуудлуудыг хэлэлцдэг тул таван гишүүний бүрэлдэхүүнтэй, цомхон байх нь зүйтэй гэсэн горимыг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Энэхүү тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.5 хувь дэмжсэнээр тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Монголбанкнаас энэ оны есдүгээр сарын 27-нд өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тайланг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уншиж танилцууллаа. Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, эдийн засаг, санхүүгийн зах зээл сүүлийн хоёр жилд бүрэн сэргэсэн талаар тэрбээр онцлоод, цаашид эдийн засагт гарч буй энэхүү эерэг үр дүнг бэхжүүлж, эдийн засгийн сэргэлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн төсөв мөнгө санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдэж эхний хагас жилд 5.6 хувиар өссөн байна. Цалин, тэтгэвэр зэрэг өрхийн орлогын өсөлтийг даган хувийн хэрэглээ тэлж, нийт эрэлтийг дэмжсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн өвлийн зудын улмаас хөдөө аж ахуйн салбар эхний хагаст 26.7 хувиар ахисан бол уул уурхай болон хөдөө аж ахуйгаас бусад салбарын үйлдвэрлэл эхний хагас жилд 10.3 хувиар өсжээ. Монголбанкны төсөөллөөр эдийн засгийн өсөлт энэ онд 6.0 орчим хувьд хадгалагдаж, ирэх онд төсвийг тэлэх бодлого, Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл эрчимжих зэрэг нөлөөллөөр эдийн засаг 7-8 хувиар өсөхөөр гарчээ.

Эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, төсвийн төлөв сулрах, гадаад инфляц өсөх зэргээс шалтгаалан ирэх онд инфляц нэмэгдэхээр байгаа ч зорилтын дээд интервалд хадгалагдана гэж Монголбанк хүлээж байгаа аж. Төлөвлөсөн бүтээн байгуулалтуудыг дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх нь эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдах, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй тул гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагатайг Монголбанкны ерөнхийлөгч дурдаж, инфляцын зорилтыг хангахын тулд мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлж нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй байхад анхаарч ажиллах нь чухал гэлээ.

Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдлын нөлөөгөөр экспортын орлого нэмэгдэж байна. Үүний үр дүнд гадаад валютын нөөц энэ оны гуравдугаар сард 5.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр Монголбанк Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн үндсэн төлбөрийн 50 хувийг төлж барагдуулжээ. Түүнчлэн манай улсын зээлжих зэрэглэл сайжирсны зэрэгцээ төгрөгийн ханш сүүлийн нэг жил гаруй хугацаанд тогтвортой байсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. Гэвч манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх онд саарч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжлэх учир экспортын зарим бүтээгдэхүүний үнэ буурч болзошгүй байгаа юм. Манай улсын төсвийн зардал огцом тэлж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд эхлэхээр байгаа нь импорт болон валютын төлбөртэй үйлчилгээний зардлыг тэлж, гарах урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл муудах нөхцөл бий болж болзошгүй байгааг Монголбанк тооцоолжээ. Иймд улсын санхүүгийн нөөц чадавхыг сулруулахгүй байх макро бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлж, хөгжлийн төслүүдийг эрэмбэлэн, боломжит гадаад эх үүсвэрт тулгуурлах нь зүйтэй гэсэн юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг нам тогтвортой инфляцын орчныг бүрдүүлэх, банкны салбарын гадаад хөрөнгө оруулалтыг татах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсэж болзошгүй сөрөг нөлөөг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийн дэд бүтцийг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн сангийн эрх зүйн орчныг сайжруулахад чиглүүлэн боловсруулсан байна. Ирэх хоёр жилд инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулж, дунд хугацаандаа буюу 2027 оноос 5.0 хувь болгож бууруулахад мөнгөний бодлогыг чиглүүлэхээр тусгажээ.

Сүүлийн жилүүдэд Монголбанк гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын зах зээлд оруулж ирэх боломжийг нээх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Үүнийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинжилгээний аргачлалыг боловсруулж, болзошгүй эрсдэлийг тодорхойлох, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллах аж.

Төлбөрийн систем, зээлийн мэдээллийн үйлчилгээг техник, технологийн хурдтай, хөгжилтэй нийцүүлэн сайжруулах, мөнгөний захын дэд бүтцийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх шаардлага бий болоод байгааг Монголбанкны ерөнхийлөгч дурдаж, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн дунд урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэхээ тэмдэглэсэн юм.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар гадаад валютын албан нөөцийн өсөлт, бууралтын шалтгаан, Төв банкны үнэт цаасны үлдэгдлийн талаар, бодлогын хүү болон бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хөнгөлөлттэй төсөл, хөтөлбөрт зориулан олгосон зээл, ипотекийн зээл олголтын төрлийг анхаарч, анх удаа байр авч байгаа иргэн, гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьсан иргэдэд олгох зээлийн хүртээмжийг сайжруулахад анхаарах, ирээдүйн өв сангийн нөөцийн хуримтлалын тодорхой хэсгийг алтаар хадгалах зохицуулалт хийх, мөн Банкны тухай хуулийн хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Олон улсын валютын сангийн зөвлөмж, 2025 онд Оюутолгой төслийн бүтцийн шинэчлэл болон иргэдийн финтек, уламжлалт зээлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар зээлийн хүүг бууруулахад актив удирдлагын компани байгуулах нь чухал бөгөөд хууль, эрх зүйн орчныг бий болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ипотекийн зээлийн иргэдийн орлогод нийцүүлэх асуудлыг Засгийн газрын бодлогын зорилтод тусган ажиллах, орлогод нийцсэн орон сууц буюу гэр хорооллын дэд төвүүдэд хэрэгжих төслүүдэд зээл олгох, хоёр болон гурваас дээш хүүхэдтэй өрхүүд ипотекийн зээл авахад дэмжлэг үзүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд зээлийн хүүг бууруулах стратегийн бодлого болон заавал байлгах төгрөгийн нөөцийн өөрчлөлтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа гадаадын хөрөнгө оруулалттай банкны эрх зүйн зохицуулалт болон тус банк орж ирснээр зээлийн хүү буурах, эсэх талаар, хэрэглээний зээлийн болон их өгөгдлийн тодорхойлолтын талаар, төсөв мөнгөний бодлогын уялдуулах арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх эсэх талаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар тусгасан эсэх, энэ чиглэлээр хийгдсэн ажлын үр дүн, “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбогдуулан арилжааны банкнуудаар олгогдож байгаа зээлийн шалгуур үзүүлэлт болон гадаадын хөрөнгө оруулалттай банканд тавигдах шалгуур, банк, санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийн талаар тус тус асуулт асууж, санал хэлсэн байна.

Дараа нь Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гаргасан санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, О.Цогтгэрэл нар танилцуулсан юм. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн санал дүгнэлтэд, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, гадаад, дотоод тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь чухал болохыг онцолж, хамтарсан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх нь ирэх оны эдийн засгийн бодлогын гол зорилго болохыг онцолсон байна. Мөнгөний бодлогын баримт бичигт Монголбанк эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасныг сайшаагаад, ирэх онд зээлийн орчныг сайжруулах үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулаж уялдаа холбоог сайжруулах, давхардлыг арилгаж, шинэ технологид суурилсан төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээг дэмжих, зээлийн мэдээллийн үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай тэмдэглэжээ.

Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтэд, богино хугацаанд инфляцын эсрэг явуулах тодорхой хэмжигдэхүйц бодлогын зорилт байхгүй байгааг анхааруулж, ирэх онд Монгол Улсын инфляцын түвшнийг 7.2-9.5 хувийн хооронд байна гэж олон улсын байгууллагууд таамаглаж буйг сануулан, төсвийн тэлэлт, эрчим хүч, дулааны үнийн өсөлтөөс шалтгаалан тооцоолсноос өндөр байх магадлалтайг онцолсон юм.

Монголбанкны тайлан, Эдийн засгийн байнгын хорооны болон намын бүлгүүдийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн хөтөлбөрөөс Монголбанк гарна гэсэн байр суурьтай байгаа нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлээд, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлгүүд рүү чиглүүлэх, арилжааны болон хэрэглээний зээлийн хүүг бууруулах болон төв банкны эрсдэлийн сангийн талаар асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, З.Мэндсайхан, М.Нарантуяа-Нара, С.Бямбацогт, Д.Пүрэвдаваа нар ипотекийн зээлийг хөтөлбөрийг эрчимжүүлэх, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, амины эко орон сууцыг хамруулах, эргэн төлөлтийг иргэд зээлдүүлэгчдэд ээлтэй болгох, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөхүйц үнийн түвшинд хүргэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Монголбанкны улс төрөөс хараат бус, бие даасан байлаар ажиллах, мэргэжлийн байх боломжийн талаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Б.Мөнхсоёл нар хөндөн ярьж, үүнээс шалтгаалах сөрөг үр дагаваруудыг сануулсан юм. Мөн энэ талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцолж, эрхэлсэн асуудлынхаа талаар Монголбанк байр сууриа хатуу баримталж, тодорхой илэрхийлж ажиллах ёстойг зөвлөв. Зээлийн хүүг бууруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь чухалчлан ярьсан бөгөөд төсвийн болон импортын тэлэлт, төлбөрийн тэнцлийн алдагдал, хэрэглээний зээлийн өсөлт, өр, орлогын харьцаа, давхардсан зээлийн эрсдэл зэргийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Түвшин, Э.Батшугар нар онцлов. Валютын нөөц буурсан нь уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжих үйл ажиллагааг удаашруулсантай холбоотой гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах ажил удаашралтай буйг шүүмжилсэн.

Бизнесийн зээлийн хүү өндөр, хүртээмж тааруу байгаатай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар төлөвлөж буйгаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн зохицуулалт, тохируулгаа сайн хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын зохистай харьцааг хангаж ажиллах шаардлагатайг онцолсон юм. Зээлийн түүхийн онооны системийг нэвтрүүлж, сайн зээлдэгчдэд таатай нөхцлөөр үйлчилгээ үзүүлдэг байх механизмыг бүрдүүлэх шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням онцолж, зээлийн хүүг бууруулахад онцгой нөлөөтэй Актив удирдлагын тухай, Дампуурлын тухай, Иргэний хариуцлагын тухай хуулийн төслүүдийг хэзээ оруулж ирэх талаар Хуул зүйн сайдаас асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Ганзориг, Д.Пүрэвдаваа нар арилжааны банк, түүний эзэд өөр салбарт бизнес эрхэлдэг явдлыг эцэс болгох, хуулийн хажуугаар олон тооны дүрэм, журам гаргах байдлыг халах нь зүйтэй талаар ярьж, энэ талаарх Монголбанкны эрх, үүргийн тодруулж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Г.Очирбат, З.Мэндсайхан, М.Нарантуяа-Нара, С.Бямбацогт, Б.Найдалаа, Г.Тэмүүлэн, Д.Пүрэвдаваа нар мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой, тухайлбал ирэх оноос хэрэгжүүлж эхлэх мега төслүүдийн санхүүжилттэй уялдуулах, үйлдвэрлэл, бизнесийн зээлийг дэмжиж, дотоодоос хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийн гадагшлах урсгалыг бууруулах богино хугацааны бодлого бий эсэх талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат банкны салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт зээлийн хүүд хэрхэн нөлөөлөх, төрөөс хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тасалдуулахгүй байх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл олгох зэрэг асуудлыг хөндөж асуусан юм. Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломж, гарц байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар тодорхой зөвлөмжүүдийг Монголбанкинд өгч төв банкны үнэт цаасыг эргэлтэнд оруулах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, дижитал төгрөгийг нэвтрүүлэх талаар идэвхтэй ажиллахыг зөвлөв. Асуулт, хариулт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо
"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Сурвалжлага
  • •Яам, Агентлаг
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
Зайсангийн хуучин гүүрний...
Монгол Улсын Ерөнхийлөгч...

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Kuzmo 2024-10-17

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо
"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр paiN багтай тоглоно

14 цагийн өмнө өмнө

Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

14 цагийн өмнө өмнө

М.Баяржаргал: “KHARKHORUM 360°” бол эх орноо дэлхийд сурталчлах фестиваль

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

14 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг өнөөдөр NaVi багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Fried peanuts давсгүй, хуурсан газрын самрыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

1 өдрийн өмнө өмнө

С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж “Чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү” гэж дарамталлаа

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр “Kharkhorum BAZAAR”-т Diamond Circus-тэй

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

1 өдрийн өмнө өмнө

"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

1 өдрийн өмнө өмнө

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

2 өдрийн өмнө өмнө

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт ХХК нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэлийн хэрэглээний 50% хангахаар зорьж байна

2 өдрийн өмнө өмнө

Гадаадын иргэний үүргэвчнээс бэлэн мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням: Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

2 өдрийн өмнө өмнө

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

2 өдрийн өмнө өмнө

"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-08-13 өмнө

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-08-13 өмнө

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

2026-08-13 өмнө

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-08-11 өмнө

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

2026-08-10 өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

2026-08-10 өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

2026-08-10 өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

2026-08-11 өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

2026-08-10 өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

2026-08-11 өмнө

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

2026-08-10 өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

2026-08-10 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

2026-08-10 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

2026-08-11 өмнө

С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

2026-08-12 өмнө

Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

2026-08-13 өмнө

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-08-10 өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

2026-08-13 өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

2026-08-12 өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-08-10 өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

2026-08-10 өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

2026-08-12 өмнө

Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ

2026-08-11 өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

2026-08-12 өмнө

Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

2026-08-10 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-13 өмнө

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

2026-08-10 өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

2026-08-11 өмнө

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

2026-08-10 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-10 өмнө

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

2 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2026-08-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах