• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай 2025 оны улс төр

Ер нь бол, Монголын улс төрд 2024 онд нэн шинэ түүх эхэлсэн. Тиймээс, 2025 оны улс төр өмнөх жилүүдийнхээс өөрөөр өрнөх “нигуур”-тай. Тодруулбал, 2024 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ыг холимог тогтолцоогоор сонгосон. Гишүүдийн тоог нэмж 126 гишүүнийг болгосон. Чухамдаа, үүгээр Монгол Улс хэзээ ч алхаж үзээгүй шинэ замаар орсон.

Өөрөөр хэлбэл, үүнд суурилсан томоохон өөрчлөлтүүд дагаж гарсан. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн дараа гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Үүгээр 30 гаруй жил явж ирсэн уламжлал эвдэгдсэн. Үүнд олон нийт, тэр байтугай улстөрчид, улс төрийн намын гишүүд ч энэ хамтралыг цочирдсон байдалтай хүлээж авсан. Одоо ч хараахан дасаагүй агаад эвсэж хамтарсныг буруутгах хандлага байсаар байна.

Харин эрх баригчид “…Гишүүдийн тоог нэмснээр УИХ гадаад, дотоодын гар хөл болдог явдал арилна”, мөн “…УИХ-д суудалтай намууд нийлж Засгийн газрыг байгуулснаар том төслүүд улстөржилтөөс болж гацахаа болино” гэж тайлбарласан.

Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар он солигдох мөчид хэлсэн мэндчилгээндээ ч энэ том хэмжээний “суурь өөрчлөлт”-ийг онцолсон байна. Ерөнхийлөгч “…Манай ард түмэн энэхүү түүхт ойн жил ардчилсан төр, засаг, парламентат ёсоо улам бататган бэхжүүлж, анхны 126 гишүүнтэй УИХ-ыг сонгон, төр, засгаа эмхлэн байгуулж, парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Ази тивдээ тэргүүлсэн онцлог жил байлаа”, УИХ-ын дарга “…Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын удаа дараагийн нээлттэй зөвшилцөл зэрэг олон талт механизмыг ашиглан энэхүү дэвшилд хүрч чадсан. Нийгмийн зөвшилцөл, ойлголцол бол Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэе”, Ерөнхий сайд “…Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох үйл явц 2024 онд болсныг харуулж байна. Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталж, олон жил гацсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхэлж байгаа нь шинэ тогтолцоо ажиллаж байгаагийн эхний үр дүн гэж Ерөнхий сайдын хувьд харж байна” гэжээ.

Үнэхээр ч, олон жил гацсан том төслүүд эхнээсээ хөдөлснийг харвал энэ бидэнд хамгийн боломжит хувилбар байх магадлалтай. Ер нь тэгээд, 30 жил улстөржиж, өөр хоорондоо ноцож ирсний дүнд бид юу бий болгосон бэ. Сөрөг хүчний улс төр нь “…Би, бид авахгүй бол чи, та нар болохгүй” гэдэг агуулга уу. Эсвэл эрх баригчдын алдааг засах орон зайтай шүүмлэл байдаг уу. Өнөөдөр цахилгаан дулаан, бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны “үндэсний эх үүсвэр” бидэнд байна уу. Баялагтаа эзэн сууж чадсан уу. Монголын баялаг хэний мэдэлд байна вэ. Энэ мэт асуулт дандаа бүтэлгүй хариулттай. Тэгэхээр, 2024 оны Үндсэн хуулийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт эдгээр асуултыг бүтэлтэй хариулттай болгохын төлөө өрнөх болов уу гэсэн хүлээлт үүсэж байгаа юм. Юутай ч, энэхүү эхлэл энэ жил “нэн шинэ”-ээр үргэлжлэхээр байна. Гэхдээ яаж?!

“..Ямар ч улс орны улс төр баялгаа дагаж хөдөлдөг” гэдэг үнэн аж. МАН, АН, ХҮН намын дарга нар Үндэсний баялгийн сан дээр жилийн өмнө зөвшилцөж санал нэгдсэн. Хавар нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Тэр дагуу “Эрдэнэс Монгол” дээр баялгаа төвлөрүүлж эхэлсэн. Энэ процесс энэ 2025 онд үргэлжлэх нь тодорхой болов. Шинэ оны эхний өдөр “Ачит ихт”-ийн П.Цагааныг Сингапурын хил дээр саатуулсан талаарх мэдээлэл цацагдсан. Залгаад “Ачит ихт”-ийн 34 хувийн асуудал сөхөгдөв. Эрдэнэтийн овоо ордоос гарсан овоолгын 34 хувийг ингэж Үндэсний баялгийн сан руу татах бололтой. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох үеэр “…Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ.

Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн нь ажил хэрэг болж эхлэв үү гэхээр харагдаж байна. Үүнээс гадна МАК-ийн Цагаан суварга, “Энержи ресурс”-ийн Ухаа худагийн 34 хувиудыг Үндэсний баялгийн санд авч таарахаар байна. Гэвч эзэмшигч компаниуд зүв зүгээр “…Май, ав ав” гээд өгчих үү, эсвэл зөрүүлээд акц хийх үү гэдэг тодорхойгүй байна. Учир нь он солигдоа үеэр л гэхэд улс төр, бизнесийн зарим нэр бүхий хүмүүс Сингапурт уулзаж “… “Чайна энержи”-г алдчих гээд байна. Зогсоох хэрэгтэй” гэж ярилцацгаасан байгаа юм. Энэ мэтээс үүдээд харвал Үндэсний баялгийн санд баялаг төвлөртөл их л зодолдох бололтой. Магадгүй, Үндэсний баялгийн санг тойрсон ийм “үндэсний тулаан” бүтэн жил ч үргэлжилж болзошгүй юм.

Нөгөөтэйгүүр “…Үндэсний баялгийн санг үржүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ” гээд дан ганц Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ гүйгээд байна уу, аль эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, УИХ-д суудалтай намууд нийлсэн үү гэдгээс энэ ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, үүнийг хэрэгжүүлэхэд төрийн бүтцийн бүх субьект оролцож байж амжилт гарна. Тухайлбал, Монголын улс төрд Ерөнхийлөгчийн үүрэг асар өндөр байдаг. Хэдийгээр “…Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ” гэж Үндсэн хуульд заасан ч Ерөнхийлөгч улс төрд бүхий л талаараа хүчтэй оролцдог. Манайх ийм хуультай. “…Ерөнхийлөгч зөв цагтаа зөв хөдөлбөл ямар хэрэгтэй вэ” гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд харуулсан. Түүний гадаад бодлого Монголын байтугай олон улсын анхааралд байлаа. “..Хоёр хөрш, гурав дахь хөршүүдтэй хийсэн харилцан айлчлал, уулзалт хэлэлцээрүүд нь эрсдэлтэй юм шиг атлаа зөв, зоримог шийдэл байсан” гэж гадаад харилцааны мэргэжилтнүүд, дипломатчид дүгнэв. Эндээс, Монгол Улс өнгөрсөн намар Оросын ерөнхийлөгч В.Путиныг хүлээж авсан нь олон улсын анхаарлыг татаж, тэр хэрээр маргаан, хэлэлцүүлгийг үүсгэсэн юм. Мөн 2025 оны төсвийн гацаа Ерөнхийлөгчийн хоригоор тайлагдсан. Түүний хоригоор УИХ хуулийн торлогноос гарч, Засгийн газар алдаагаа зассан гэж хэлж болно. Харин “…Ерөнхийлөгч буруу цагт буруу шийдвэр гаргавал ясар аюултай вэ” гэдгийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн улсаа ч, өөрийгөө ч сүйдэлж байгаа жишээ бидэнд бэлхнээ харуулав. Гэхдээ энэ нь тэр Ерөнхийлөгч хэн байхаас хамаарч гарах шийдвэр л дээ.

Тэр утгаараа, Ерөнхийлөгчийн Үндэсний баялгийн санд баялгийг татахад үзүүлэх нөлөө өндөр гэсэн үг. Ерөнхийлөгчийн он солигдох үед “…2024 онд манай улсын эдийн засаг таван хувиар өсөж, гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрч, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа. Төсвийн сахилга батыг сайжруулах шинэ зарчим тогтоон, манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн жил боллоо” гэснээс Үндэсний баялгийн санг дэмжиж ажиллахаар харагдаж байна.

Үүнээс гадна УИХ чухал үүрэгтэй. Үнэнийг хэлэхэд, цаашдаа Монгол Улсад том төсөл хэрэгжүүлэх гадныхан УИХ-ын шийдвэрт л найдаж орж ирэх байдалтай болов. Сая Хятадын “Чайна энержи” Гашуунсухайт-Ганцмодны боомтын холболтыг хийх саналдаа үүнийг онцгойлон тавьсан. Манайхан ч хэрэгжүүлсэн. Энэ төсөл хөдөлснөөр Гашуунсухайтад боомт хот босох суурь тавигданө. Цаашлаад Бичигт, Ханги, Шивээхүрэн боомтууд холбогдож, мөн л хот босох боломж үүснэ. Үүнээс гадна, Эрдэнэбүрэнгийн УЦС, “Орано майнинг”-ийн ураны төслүүд хөдлөхөөр болов.

Тэгэхээр том төслүүдийн хувь заяа УИХ-тай шууд холбоотой болж таараад байна. Холимог тогтолцооноос сонгогдсон, анхны 126 гишүүнтэй энэ УИХ-ын баталж буй хууль тогтоомжийг гадныхан, хөрөнгө оруулагчид “…Монголын төрийн дээд шийдвэр” хэмээн үзэж байгаа бол монголчууд өөрсдөө “шинэ 126” гээд эргэлзээтэй, шүүмжтэй хэвээр 2025 оны босгыг давлаа. 1992 оноос хойш улс төр, бизнесийн голдуу өндөр туршлагатай 76 гишүүнээр УИХ-аа сонгож ирсэн сонгогчдод холимог тогтолцоогоор УИХ-д сонгогдсон олон салбарын төлөөллийн зарим нь гологдож байгаа нь нууц биш юм. Тэр утгаараа, энэ 2025 онд УИХ-ын “шинэ 126” хуучирч, “…Хэн бэ” гэдгээ харуулах болоод байгаа юм. Хэдийгээр тэдний легитим хараахан тогтоогүй ч том төслүүдийг хөдөлгөх шийдвэрүүдийг ямар нэг улстөржилтгүй гаргаж эхэллээ. Энэ нь УИХ хуулиар хүлээсэн хийгээд үндэсний эрх ашгийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж буйг харуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр, тойргийн сонирхлоос давсан УИХ-ын гишүүний кнопны тоо нэмэгдсэн. Урьд нь 50:26 харьцаатай байв. Орон нутгийн тойргийнхон үнэмлэхүй олонх байсан. Тэгвэл одоо “жагсаалт+нийслэл” гэсэн хүчний хуваарилалттай болсон нь том төслүүд хөдлөх суурийг бүрдүүлсэн.

Ер нь тэгээд урьдны “76”-тай зарим УИХ хуйвалдаанд орж, нөлөөнд автах байдлаар цөөнгүй хууль тогтоомж гаргасан. Харин энэ “126”-г багцалж нөлөөлөх боломжгүй нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн сайн тал нь гэж болох юм.

Харин Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь ойлгомжтой.

Сая он солигдох үеэр л гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…УИХ-д үе солигдсон” гэхдээ “…Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг хөдөлгөхийн тулд Үндсэн хуулиар холимог тогтолцоотой болгосон” гээд л хэлчихнэ лээ. Мөн цааш хэлснүүдийг нь утгачилбал “…”Алсын хараа-2050” хөтөлбөрийг хийхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тэгээд гурван нам Засгийн газрыг хамтарч байгуулсан. Ингэж байж том төслүүдийг хөдөлгөж байгаа нь зөв болсон”, “…Үндэсний баялгийн сан хэрэгжиж стратегийн ордуудын 34 хувь иргэний хадгаламж, бас Хөгжлийн сан болсон. Энэ бол баялгийн ерөөлийн эхлэл болж байна. Ирэх жил бусад ордуудыг нэгтгэнэ”,  “…Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналд тулгуурлаж нийгмийн даатгал, татварын цогц реформ хийнэ” гэж хэлэв. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жил дараалан таван хувийн өсөлттэй байна. Нэг хүнд ногдох ДНБ ингэж 1000 ам.доллараар өссөн учраас татвар, нийгмийн даатгалаар “оролдох” боломжтой болсон. Үүнийг 2025 оны дундуур хийхээр болжээ. Засгийн газрын ойр ойрхон ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэр, сайд нарынх нь хийсэн мэдээлүүдээс харахад Засгийн газар Үндэсний баялгийн сангаас гадна том төслүүд, дээрээс нь утаа, түгжрэл, эрчим хүч зэрэг дээр хамаг амбицаа хаяжээ.

Жишээ нь, энэ 2025 оныг Хотын дэд бүтцийг дэмжих жил болгож зарласан. Үнэндээ, ингэхээс өөр арга байхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар Х.Нямбаатарыг Хотын даргаар томилсон. УИХ, Орон нутгийн сонгууль давж суудалдаа үлдсэн Х.Нямбаатар энэ жил ихээхэн хөрөнгө санхүү, дэмжлэг авч “хотын зовлон”-гуудыг шийдэхээр болж байгаа юм. Хотын дэд бүтцийг дэмжих жилийн хүрээнд сүүлийн 30 жилийн хугацаанд хотод зарцуулагдсан хөрөнгөөс даруй гурав дахин ихийг зарцуулахаар төлөвлөжээ. Тэр санхүүг эрчим хүч, авто зам, орон сууц гэсэн гурван чиглэлээр зарцуулна. Утаа, түгжрэл, эрчим хүч дээр төвлөрч байна гэсэн үг. Дэд бүтцийн бүтээн байгуулалт дунд хэвтээ, босоо тэнхлэгийн хоёр хурдны зам багтжээ. Хэвтээ нь Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо, босоо нь Хандгайтаас Хөшгийн хөндий хүрэх “нэмэх тэмдэг” шиг зам барина. Энэ замууд ашиглалтад ороход хотын түгжрэл 50 хувь буурна гэсэн тооцоог тэд хийжээ. Хамгийн гол нь энэ хүрээнд газар чөлөөлөлт гэж мундаг хэрүүлтэй ажил явагдана. Хэл ам, хэрүүл тэмцэл их гарна. Хийх хүн нь Х.Нямбаатар пм даа, хэрэлдэж уралцаж байгаад ард нь гарах биз ээ.

Хурдны замуудыг олон нийт нэг их ойшоохгүй л байна. Түгжрэлд нөлөөтэй эсэх дээр ч анхаарах “зав” багатай байна. Гэвч мэргэжлийнхний агч байгаа мэдээллээс харвал, цагтаа “…Мянганы зам мянгуужингийн үлгэр” гэж шоглуулж байсан ч өнөөдөр аймгуудыг авто замын сүлжээ болж боссон жишээг давтахыг үгүйсгэхээргүй байгаа юм. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөлтөөр Хөшгийн хөндий дэх Хүннү смарт хот, туннел зэрэг хотын том төслүүд эхэлнэ. Мөн метроны I шугам, LRT-ийн хамт хийхээр төлөвлөж байгаа аж.

Эрчим хүч бол хотын ч бус улсын зовлон болсон. Юутай ч “…Үнэ чөлөөлснөөр энэ салбарт сэргэлт ирэх нөхцөл бүрдсэн” гэдгийг мэргэжлийнхэн хэлээд байдаг болсон. “…Өмнө нь үйлдвэрлэлийн өртгөөс бага үнээр нийлүүлдэг байсан. Үүнээс болоод олон жил алдагдалтай явж ирсэн. Тиймээс эрчим хүчний төслүүд явдаггүй, гацдаг. Тэр гацаа арилсан” гэж байна. Нэмээд Ерөнхий сайд, холбогдох салбарын сайд нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Булангийн орнуудад ажилласан. Тэр үеэрээ тэдний хөрөнгө оруулалтаар 10 GB-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийг барих талаар тохирчээ. Манай хэрэглээ 1.5 GB, хэрвээ тэр явчихвал гэхээр экспортын боломжтой болно. Эрчим хүчний хувьсгал л гэсэн үг. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын байнга яриад байгаа Төрийн өмчит компаниудын өөрчлөлт зайлшгүй явагдахаар болжээ. Энэ хүрээнд Төрийн өмчийн 195 компанийг 20-30 болтол цөөрүүлэх бололтой. Мэдээж, алдагдалтай компаниудыг татан буулгаж, эсвэл нэгтгэнэ. Ингэхдээ уул уурхайн болон уул уурхайн бус гэж үйл ажиллагаагаар нь ангилаад “Эрдэнэс Монгол”, “Баян Монгол” гэсэн хоёр нэгдэлд хуваахаар болжээ. Ингэж данхар төрийн бүтэц даруй 40 хувь буурах тооцоо байгаа юм байна.

Монголын улс төр 2025 онд иймэрхүү аж ахуйн маягийн ажил дагаж өрнөнө. Дээр хэлсэнчлэн Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-той л байх болов уу даа.

Мэдээж, 2025 оны дундуур том намуудын Их хурал болно. Цаанаа баялгийн хуваарилалттай холбоотой улс төрийн акцууд хөвөрнө. Түүнээс гадна, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орно. УИХ-д суудалтай таван намаас нэр дэвших “50 хүсэл” хөдөлж эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 1 (7497)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
“Монгол Хьюндай” эмнэлэг...
Засгийн газар: 2025 оны эхний 100...

Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай 2025 оны улс төр

ГАРЬД 2025-01-06

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах