• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шинэчилсэн төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

ХЗДХЯ-наас өнгөрсөн нэгдүгээр сард Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламентад өргөн барьсан билээ.   Улмаар хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар яригдаж байна.  УИХ-ын Тамгын газраас мэдээлснээр, Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан бөгөөд ХЗДХЯ-наас гадна Ч.Лодойсамбуу нарын гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.  Удахгүй хоёр хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж, УИХ хэлэлцэх юм. Тэгвэл  ХЗДХЯ-наас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”, “Бодлогод залуусын хяналт” ТББ хамтран хэвлэлийн салбарынхны дунд ээлжит хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 10 орчим хуулийн төсөл боловсруулсан ч УИХ-ын босгыг давж чадаагүй. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт шинэ чиг хандлагууд бий болж, техник технологи давамгайлсан цахим, дата сэтгүүл зүй хөгжиж байгаа нь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт хийх шаардлага бий болсон гэдгийг салбарынхан хэлж байна.  Гэхдээ одоогийн өргөн баригдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалж чадах эсэх нь бас л эргэлзээтэй байгааг талууд онцолж байв. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

“Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв”-ийн тэргүүн Б.Дуламхорлоо:
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг технологийн шийдлээр илрүүлэхийг
хуулиар хязгаарлах хэрэгтэй

-1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж байх үед хэвлэл мэдээллийн орчин зах зээл их өөр байсан. Коммунист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэний дараах үе байв. Чөлөөт бие даасан хэвлэл мэдээллийн салбарыг баталгаажуулах төрийн оролцоог хязгаарлах хамгаалалт хэрэгтэй байсан.  Технологийн нөлөө байхгүй, хэвлэл мэдээллийн байгууллага төвтэй байв.  Харин өнөөдөр буюу 2025 онд хэвлэл мэдээллийн салбарт технологи олон нийтийн харилцааны платформууд мэдээллийн орчинд чухал нөлөөтэй болсон.  Иргэд мэдээлэл үйлдвэрлэгч болсноор хуурамч мэдээлэл нэмэгдсэн. Зах зээлийн задаргаа явагдаж, бизнес загвар хоцрогдсон. Авторитар чиг хандлага дэлхий нийтэд хүрээгээ тэлсэн. Бие даасан сэтгүүлчид зах зээлийн тоглогч болсон байна.  Тэгэхээр дээрх чиг хандлагуудыг Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэрхэн тусгасан бэ гэдэг нь чухал байна.  Цаашид 2045 он хүртэл хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухааны нөлөөтэйгөөр хүний хамааралтай хөдөлмөрийн шаардлага багасна. Мэдээллийн урсгал улам нэмэгдэнэ.  Уламжлалт мэдээллийн орчныг огт мэдэхгүй хэрэглэгч нар гол зах зээлийг бүрдүүлнэ.  Тиймээс орлогын шинэ загварууд шаардлагатай болно. Энэхүү шаардлагуудад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хуулийн хүрээнд сэтгүүлч хамгаалагдсан байх шаардлагатай байна.  Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан урт хугацааны алсын хараатай бодлого хэрэгтэй.  Бизнесийн тогтвортой байдлыг хангасан орчин бий болгох нь чухал байна.  Технологийн тусламжтайгаар эх сурвалжийг илрүүлэхийг хязгаарласан байх хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагын зохицуулалт тодорхой түвшинд яригдах ёстой.

Хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэг:
Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг бүхэлд нь хасах хэрэгтэй

-Аливаа хуулийн төслийг боловсруулахад хэрэгцээ шаардлагын судалгаа их чухал байдаг.  Гэтэл одоогийн өргөн баригдсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахаар энэ чиглэлийн судалгаа хангалтгүй байгаа нь ажиглагдсан.  Тэгэхээр эхлээд хэрэгцээ шаардлагын судалгааг зөв хийж, дараа нь  бид зүйл заалт руу орох нь зүйтэй.  Мөн хуулийн төсөл дээр огт байхгүй нэгэн хэсэг байна.  Энэ нь  редакцид хамаардаггүй бие даасан сэтгүүлч мэдээлэл түгээх нь нэмэгдэж байна.  Тэдний үйл ажиллагааг хамгаалах хуулийн зүйл, заалт байдаггүй.  Цахим орчны онцлогт нийцсэн эрхийн хамгаалалт чухал шүү. Тэгэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар тодорхойлж зохицуулж байгаагүй хэвлэл мэдээллийн салбарын оролцогч  тэдгээрийн үйл ажиллагааг тодорхойлж, зохицуулах тохиолдолд  Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-т нийцүүлж анхдагч хуулийн төсөл боловсруулах ингэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг тандан судлах ажил дээр ул суурьтай хандах  хэрэгтэй. Түүнчлэн Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг бүхэлд нь хасаж, салбарын байгууллага тогтоодог байдлыг нээлттэй үлдээх хэрэгтэй гэж үзэж байна.

Хуульч Б.Пүрэвсүрэн: 
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх шаардлага бий

-1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага бий юу гэвэл бий. 1998 оны хуулиар зохицуулж буй үндсэн агуулга нь өөрөө дөрвөн гол заалтын хүрээнд байдаг.  Энэ заалтууд нь өдгөө хэрэгжиж байна уу гэвэл туйлын хангалтгүй.  Өмнө нь Ерөнхийлөгчөөс, Засгийн газраас, нэр бүхий УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн төслүүд байдаг.  Энэхүү төслүүд ч нийгмийн хэрэгцээ шаардлагууд дээр тулгуурласан. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд хэвлэлийн салбар өөрчлөгдсөн. Техник технологийн дэвшил гарч ирсэн.  Түүн дээр суурилсан шинэ чиг хандлагууд бий болж байна.  Энэ бүгдийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах вэ гэдэг нь энэ хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд яригдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 51 (7548)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
ХУРААХ
“Донтох эмгэгтэй хүнд үзүүлэх...
Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн...

Шинэчилсэн төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

БАТСАЙХАН 2025-03-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Шинэчилсэн төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

ХЗДХЯ-наас өнгөрсөн нэгдүгээр сард Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламентад өргөн барьсан билээ.   Улмаар хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар яригдаж байна.  УИХ-ын Тамгын газраас мэдээлснээр, Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан бөгөөд ХЗДХЯ-наас гадна Ч.Лодойсамбуу нарын гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.  Удахгүй хоёр хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж, УИХ хэлэлцэх юм. Тэгвэл  ХЗДХЯ-наас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”, “Бодлогод залуусын хяналт” ТББ хамтран хэвлэлийн салбарынхны дунд ээлжит хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 10 орчим хуулийн төсөл боловсруулсан ч УИХ-ын босгыг давж чадаагүй. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт шинэ чиг хандлагууд бий болж, техник технологи давамгайлсан цахим, дата сэтгүүл зүй хөгжиж байгаа нь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт хийх шаардлага бий болсон гэдгийг салбарынхан хэлж байна.  Гэхдээ одоогийн өргөн баригдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалж чадах эсэх нь бас л эргэлзээтэй байгааг талууд онцолж байв. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

“Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв”-ийн тэргүүн Б.Дуламхорлоо:
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг технологийн шийдлээр илрүүлэхийг
хуулиар хязгаарлах хэрэгтэй

-1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж байх үед хэвлэл мэдээллийн орчин зах зээл их өөр байсан. Коммунист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэний дараах үе байв. Чөлөөт бие даасан хэвлэл мэдээллийн салбарыг баталгаажуулах төрийн оролцоог хязгаарлах хамгаалалт хэрэгтэй байсан.  Технологийн нөлөө байхгүй, хэвлэл мэдээллийн байгууллага төвтэй байв.  Харин өнөөдөр буюу 2025 онд хэвлэл мэдээллийн салбарт технологи олон нийтийн харилцааны платформууд мэдээллийн орчинд чухал нөлөөтэй болсон.  Иргэд мэдээлэл үйлдвэрлэгч болсноор хуурамч мэдээлэл нэмэгдсэн. Зах зээлийн задаргаа явагдаж, бизнес загвар хоцрогдсон. Авторитар чиг хандлага дэлхий нийтэд хүрээгээ тэлсэн. Бие даасан сэтгүүлчид зах зээлийн тоглогч болсон байна.  Тэгэхээр дээрх чиг хандлагуудыг Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэрхэн тусгасан бэ гэдэг нь чухал байна.  Цаашид 2045 он хүртэл хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухааны нөлөөтэйгөөр хүний хамааралтай хөдөлмөрийн шаардлага багасна. Мэдээллийн урсгал улам нэмэгдэнэ.  Уламжлалт мэдээллийн орчныг огт мэдэхгүй хэрэглэгч нар гол зах зээлийг бүрдүүлнэ.  Тиймээс орлогын шинэ загварууд шаардлагатай болно. Энэхүү шаардлагуудад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хуулийн хүрээнд сэтгүүлч хамгаалагдсан байх шаардлагатай байна.  Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан урт хугацааны алсын хараатай бодлого хэрэгтэй.  Бизнесийн тогтвортой байдлыг хангасан орчин бий болгох нь чухал байна.  Технологийн тусламжтайгаар эх сурвалжийг илрүүлэхийг хязгаарласан байх хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагын зохицуулалт тодорхой түвшинд яригдах ёстой.

Хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэг:
Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг бүхэлд нь хасах хэрэгтэй

-Аливаа хуулийн төслийг боловсруулахад хэрэгцээ шаардлагын судалгаа их чухал байдаг.  Гэтэл одоогийн өргөн баригдсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахаар энэ чиглэлийн судалгаа хангалтгүй байгаа нь ажиглагдсан.  Тэгэхээр эхлээд хэрэгцээ шаардлагын судалгааг зөв хийж, дараа нь  бид зүйл заалт руу орох нь зүйтэй.  Мөн хуулийн төсөл дээр огт байхгүй нэгэн хэсэг байна.  Энэ нь  редакцид хамаардаггүй бие даасан сэтгүүлч мэдээлэл түгээх нь нэмэгдэж байна.  Тэдний үйл ажиллагааг хамгаалах хуулийн зүйл, заалт байдаггүй.  Цахим орчны онцлогт нийцсэн эрхийн хамгаалалт чухал шүү. Тэгэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар тодорхойлж зохицуулж байгаагүй хэвлэл мэдээллийн салбарын оролцогч  тэдгээрийн үйл ажиллагааг тодорхойлж, зохицуулах тохиолдолд  Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-т нийцүүлж анхдагч хуулийн төсөл боловсруулах ингэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг тандан судлах ажил дээр ул суурьтай хандах  хэрэгтэй. Түүнчлэн Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг бүхэлд нь хасаж, салбарын байгууллага тогтоодог байдлыг нээлттэй үлдээх хэрэгтэй гэж үзэж байна.

Хуульч Б.Пүрэвсүрэн: 
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх шаардлага бий

-1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага бий юу гэвэл бий. 1998 оны хуулиар зохицуулж буй үндсэн агуулга нь өөрөө дөрвөн гол заалтын хүрээнд байдаг.  Энэ заалтууд нь өдгөө хэрэгжиж байна уу гэвэл туйлын хангалтгүй.  Өмнө нь Ерөнхийлөгчөөс, Засгийн газраас, нэр бүхий УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн төслүүд байдаг.  Энэхүү төслүүд ч нийгмийн хэрэгцээ шаардлагууд дээр тулгуурласан. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд хэвлэлийн салбар өөрчлөгдсөн. Техник технологийн дэвшил гарч ирсэн.  Түүн дээр суурилсан шинэ чиг хандлагууд бий болж байна.  Энэ бүгдийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах вэ гэдэг нь энэ хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд яригдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 51 (7548)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

6 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

6 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

6 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

6 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

18 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

18 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

19 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

19 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах