• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайдыг огцруулсан нь ҮХ зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

Парламент энэ сарын 17-нд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн, тогтоолын төслийг баталсан. Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж,  тухайн гомдлыг хэлэлцэх гэж байна.  Ерөнхий сайдыг огцруулсан тухайн тогтоолын төсөлд Төрийн тэргүүн мөн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад байгаа билээ. “Зууны мэдээ” сонин  “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар 20 экспертийн байр суурийг хүргэж байна.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийг 2019 онд бүхэлд нь өөрчлөн баталсан

-Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг нь төрийн гүйцэтгэх дээд эрх мэдэл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байсан. Гэтэл зарим улстөрчдийн дур зорго, албан тушаалын төлөөх тэмцэл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрыг огцруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж байсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Гэхдээ УИХ-ын огцруулах тогтоолын үндэслэх хэсэгт Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэг бус, харин 25.1.6 дахь заалт буюу УИХ "Ерөнхий сайд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үндэслэж байсан байна. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийг 2019 онд бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан. Ингэхдээ  "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан.  Энэ заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Үндсэн хууль амьтай, өөрт нь халдсан хэнбугайг ч шилгээчихдэг

-Б.Чимид багш “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс мөн.” гэж хэлж байсан. Үндсэн хууль эхлэхдээ “Монголын ард түмэн бид…” гэж эхэлдэг. Үндсэн хууль бол Монгол Улс. Үндсэн хууль бол Монголын ард түмэн. Төрийн тэргүүнээсээ эхлээд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, шүүх, бүх иргэн хэнбугай ч халдаж болдоггүй, давж болдоггүй тэр хэрэм цайз. Тийм учраас тусдаа манаачтай. Тэр нь Цэц. Тэр Цэц нь Үндсэн хуульд халдсан хэнийг ч, юуг ч таслан зогсоох, цуцлах бүрэн эрхтэй.  Тусгаар Монголоо мандуулж, ардчиллаа дархалж, парламентат ёсоо хамгаалж, бузарлагдсан оюун санааныхаа эрх чөлөөг олж явах цаг болсон нь нотлогдлоо.  Үндсэн хууль амьтай юм. Өөрт нь халдсан хэнбугайг ч шилгээчихдэг юм. Үндсэн хуулиа хамгаалж тэмцэнэ гэдэг бол Монгол Улсаа, ард түмнээ, тусгаар тогтнолоо хамгаалж тэмцэнэ гэсэн үг.

Иргэн Д.Ламжав: Монгол Улсын язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа боллоо

-Байнгын хороон дээр "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн санал, УИХ дээр "ТББХ-ны энэхүү саналыг дэмжихгүй" гэсэн санал өгсөн гишүүн бүр ёс суртахуунгүй авирлажээ. Иймээс энэ сүүлчийн саналыг дэмжсэн 71 гишүүн ч мөн адил ёс суртахуунгүй авирлажээ. Энэ санал хураалтын дүнг ашиглан гаргасан УИХ тогтоол Үндсэн хуулийн "1.2 Ардчилсан ёс, шударга ёс, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрлэх болжээ. Шийдвэр нь дүгнэлт байх бөгөөд зөрчсөн нь тогтоогдсон бол УИХ Х.Булгантуяаг наандаж дэд даргаас огцруулах, улмаар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хүртэл шийтгэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ. Их суудлын хуралдааны шийдвэрийг наандаж хуралдаанд оролцсон Цэцийн гишүүдийн 2/3 дэмжсэн байх хуультай.  МАН ганцаар ноёрхол тогтоосон нөхцөл дор Монгол Улс оршин тогтнож байна. УИХ дахь МАН-ын бүлэг хоорондоо дайсагнасан хоёр хэсэгт хуваагджээ. УИХ дахь бусад нам болон түүний гишүүн Үндсэн хуульдаа илүү үнэнч хэсгийг дэмжих нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэх байлаа. Хэрэв ингэж чадсан бол нэг намын ноёрхлоос ангижрахад чиглэсэн, улмаар сонгогчдоос өөрийн чадавх тохирсон дэмжлэг нэмж хүртэх үйл ажиллагаа болох байлаа. АН-ын даргын мэдэгдлээс ажихад энэ нам дээрх хоёр хэсгийн аль алины нь эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явууллаа.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн дээгүүр алхсан хэн ч улс төрийн хариуцлага хүлээнэ

-Үндсэн хууль бол нэг удаа хэрэглээд хаядаг цаас төдий зүйл биш. Тогтвортой мөрдөгддөг нэхэл хатуутай дээд хууль.

Түүнийг саналын олноор эсвэл хүч түрэн зөрчих  нь байвч хол явахгүй. Үндсэн хуулийг судалдаг бид чинь ялсан талд нь тал засдаг хүмүүсээс  арай өөр итгэл үнэмшилтэй түүнийхээ төлөө хэзээ ч урваж шарвахаас өнгөрсөн хүмүүс. Энэ улс энэ Үндсэн хууль оршсон цагт түүнийг зөрчсөн, дээгүүр нь алхсан үйлдэл бүхэн засагдаж, зөрчсөн этгээд бүр улс  төрийн  хариуцлага хүлээх ёстой.

Академич С.Нарангэрэл: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого боллоо

-2019 оноос өмнө Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны саналыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэдэг байсан буюу холбогдох байнгын хорооны саналыг үндэслэн санал хурааж болдог байсан. Гэтэл 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж, санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байна.  Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллоор санал хураалт хийлгэж маш ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсэж байна. Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй томьёоллоор санал хураалт явуулсан. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Төрийн эрх мэдэл бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх шүү дээ. УИХ Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилоход хүрвэл нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал болж хувирч байна.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Үндсэн хуулиа зөрчсөн үйл ажиллагаа боллоо

- Парламент Үндсэн хууль зөрчсөн алхам хийсэн.  Нэг англи үг байдаг даа. “Нарийн ширийн юмнуудыг нь л хар. Наанаа бүгдээрээ зөв ярьж байгаа юм шиг дүр эсгэнэ. Яг үйлдлийнх нь нарийн ширийнийг харахлаар луйвар булхай нь тодорно” гэж байдаг.   Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол л гэж бичсэн байдаг. Гэтэл бүр цагаан дээр хараар бичсэнийг зөрчөөд байнгын хороон дээрээ Засгийн газрыг огцруулах саналыг дэмжээгүйгээр оруулж ирж, дараа нь УИХ-д дэмжээгүй саналыг дэмжээгүй болгож, хуралдаа суухгүй хүмүүсээр далимдуулж Засгийн газрыг унагаах оролдлого хийлээ шүү дээ. Энэ бол хууль бус үйл ажиллагаа, Үндсэн хуулиа зөрчсөн үйл ажиллагаа боллоо. УИХ-ын гишүүдийн ирц ердийн олонхоор буюу 64 хүнээр бүрдэх ёстой.  64 хүн бүрдээгүй бол тэр чуулганы хуралдаан хүчингүй, хүчингүй учраас хуралдааныг сунгаж болохгүй.  Ямар үед хуралдааныг сунгахыг бас хуульд биччихсэн байгаа. Нийт 64 гишүүн ирцэд бүртгэгдэхэд 64 гишүүний олонхын саналаар чуулганы хуралдааныг сунгаж болно гэсэн байгаа. Тэгэхлээр 64 нь бүрдээгүй юм чинь олонхын санал гэж байхгүй.  Хуралдаж чадахгүй боллоо гээд хаах ёстой байтал хүчээр цагийг сунгасан.  Санаатайгаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Байнгын хороо зөвхөн санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулна

- Үндсэн хуульд нэг тодорхой заалт байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ өөрөө шийдвэрлэнэ гэсэн агуулга. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна л гэж байгаа. Танилцаад ямар шийдвэр гаргах нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. УИХ-аар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахад “Анх оруулж ирсэн саналыг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу” гэж УИХ-аас асууж байсан. Түүнээс Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжиж байна уу, дэмжихүй  байна уу гэж биш. Байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулна гэсэн заалт бий. Танилцаад ямар шийдвэр гаргах гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Энэ бол улс төрийн биш, Үндсэн хуулийн эрхийн асуудал

- Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч хууль болон УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Хоригийг хэлэлцэж, хэрхэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ бол төрийн байгууллага, институцуудын харилцааны асуудал. Хориг бол цаашид гарч болзошгүй хор хохирлыг УИХ дахин хэлэлцэж, түүнийгээ шаардлагатай бол залруулах боломж олгодог. УИХ гаргасан шийдвэрээ дахин хянаж үзэж нөхцөл боломж гарч байна гэсэн үг. Хүчин төгөлдөр болж ёсчлогдсон хууль, бусад шийдвэрт хориг тавих эрх зүйн үндэс бүрддэг. Ерөнхийлөгч ажлын таван өдөрт багтаан хориг тавих эрхтэй бөгөөд ажлын анхны өдөр хориг тавьж байна.  Үндсэн хуулийн эрх зүйд ганц л зарчим байдаг. Ирээдүйд үүсэж болох нөхцөлийг таамаглан ярих боломжгүй. Энэ нь улс төрийн биш, Үндсэн хуулийн эрхийн асуудал.

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан, хуульч  Г.Эрдэнэбат:Энэ завхралыг уг нь зассан шүү

-Үндсэн хуулиа 2019 онд өөрчлөөд, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулиа 2024 онд шинэчлэн найруулаад, яг энэ завхралыг зассан шүү дээ. Дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлээ хараасай.

Доктор Л.Мөнх-Эрдэнэ:  УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нарын зөв

-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нарын зөв.  Хуулийн тайлбарын зорилго нь хуулийн зорилгыг тогтоох. 43.1-ийн зорилго нь огцруулах, томилоход хугацаа тогтоох,  санал гаргах, огцруулах саналын босгыг өндөрсгөх юм.  43.1-д санал хураах процедур, томьёоллыг тогтоох зорилго байхгүй. Гэтэл Академич С.Нарангэрэл нар уг санал гэдгийг уг томьёолол гэж тайлбарлав.  Гэвч санал хураах процедур ба томьёоллыг тогтоох зорилго 43.1-д байсан бол ядаж “уг саналын” саналын оронд ”томьёолол” хэрэглэгдсэн байх ёстой.  Уг саналыг уг томьёолол гэж тайлбарласнаараа утга оруулж үг үсгийн тайлбараа зөрчив. Зарчим ижил үг ижил утгатай байх.  Утга нэмэн үг нэмснээрээ С.Нарангэрэл нар хэрэг дээрээ Үндсэн Хуульд засвар хийж, Үндсэн Хууль тогтоож буй хэрэг. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цэц хуулиа зөрчиж байгаа нь туйлын харамсалтай байна

-Цэц бол Үндсэн хуулийг сахиж хамгаалах хамгийн том институц бөгөөд хараат бусаар ажиллаж, төвийг сахих ёстой. Гэтэл төвийг сахиж байгаа эсэх нь өнөөдөр маш эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг УИХ аравдугаар сарын 17-ны өдөр шийдсэн байхад, 16-ны өдөр маргаан үүсгэсэн.

Гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэнэ гэдэг яг юу гэсэн үг вэ.  Урьдчилаад ямар нэгэн байдлаар нөлөөнд орж, асуудлыг шийдэх бэлтгэл тэнд аль хэдийн хийгдсэн байна.  Цэцийн дээр хөх тэнгэр биш, Үндсэн хууль байгаа. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой цэц маань энэ хуулиа зөрчиж байгаа нь туйлын харамсалтай байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Дэмжсэн саналаас гадна “дэмжээгүй” гэдэг санал ч гэсэн “санал” шүү дээ

- “УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол” гэж Үндсэн хуульд заасан тул саналын томьёолол заавал “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих” гэдгээр санал хураах ёстой гэдэг маргаан гарсан.  Үндсэн хуульд 2019 онд орсон уг өөрчлөлтийн талаар албан бус тайлбарын гол амин сүнс нь “Засгийн газар нь УИХ-ын итгэлийг хүлээсэн байх нь төрийн тогтвортой байдлын чухал нөхцөл бөгөөд ирц болон саналын квотыг өсгөсөн” гэжээ. Түүнээс биш саналын томьёоллын талаар Үндсэн хуульд заагаагүй. Мөн 2021 оны энэхүү өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх үед өнөөдрийн маргаан болж буй Байнгын хорооны томьёоллоор санал хураасан.  Гэтэл үүнийг Үндсэн хууль зөрсөн гэж тухайн үед хэн ч маргаагүй. Үүнийг өөрөө хүсэлтээ өгсөн гэж тайлбарлах боловч процесс нь яг өнөөдрийн дараалал, зарчмаар явагдсан ба Үндсэн хууль, ердийн хууль ямар нэгэн өөрчлөлтгүй одоо хэрэгжиж байна. Дэмжсэн саналаас гадна “дэмжээгүй” гэдэг санал ч гэсэн “санал” шүү дээ.

Хуульч Л.Нинжбат: “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалт явагдах ёстой

-Хуулийг уншихдаа үгийн шууд утга агуулгаар ойлгож тайлбарлана гэсэн зарчим бий. Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх заалтын гол түлхүүр үгс нь “Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал...”, “... уг саналыг дэмжсэн бол...” гэсэн холбоосын утга агуулгыг анхаарах ёстой юм. Үндсэн хуулийн энэ заалтад хоёрдмол утга агуулгагүйгээр “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ын тухай маш тодорхой заасан байна. Тийм учраас УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг явуулахдаа “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье” гэсэн томьёоллоор л санал хураалт явагдах ёстой байна. Түүнээс биш Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтаар шийдэгдсэн “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэснийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураана гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ТББХ санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулсны дараа хуралдаан даргалагч “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэсэн томьёоллоор л санал хураалтыг явуулах ёстой" гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Үндсэн хуульд заагаагүй томьёоллоор санал хураасан

-Ойрын үед өрнөж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрээ гаргасан. Манай бүлгийн хувьд Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хоёулаа огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Гэхдээ Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй үндэслэл бий. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахад Үндсэн хуульд зааснаар олонхын саналаар гэсэн заалт байдаг. Гэтэл ТББХ-ны тодорхойлолтоор буюу огцруулахыг дэмжихгүйг дэмжье гэсэн тодорхойлолтоор санал хураалаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй

Хуульч О.Батхүү: Х.Булгантуяа гишүүн эгүүлэн татагдах нөхцөлд орно

-Намын хямрал төрийн хямрал, Үндсэн хуулийн хямрал болон өргөжив.

ҮХЦ-ээс Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-аас гарсан шийдвэр хүчингүй болно.

Х.Булгантуяа гишүүн эгүүлэн татагдах нөхцөлд орно. Дахин санал хураалт явагдана. Маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: Засгийн газрыг огцруулах асуудал Үндсэн хуулийн зөрчилтэй болсон

-Засгийн газрыг огцруулах асуудал АН-ын бүлгийн шийдвэрээ дагасан. Гэхдээ энэ процесс үндсэндээ Үндсэн хуулийн зөрчил байсныг бүгд мэдэж байсан.

Ирц бүрдээгүй байхад бүхэл өдөржин, шөнөжингөө ирцийг бүрдүүлэх гэж зүтгэнэ гэдэг дэгийг маш томоор зөрчиж байгаа асуудал. Зөрчил байгааг харж, хуулиа мөрдөж байгаа хүмүүсийг хэн нэгний нөлөөнд орлоо гэж хэлж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхийлөгчийн хоригийг хэн ч хүлээж авах үүрэгтэй.   

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзвэл тогтоол хүчин төгөлдөр бус болно

-Засгийн газрыг огцруулсан тогтоол Үндсэн хууль зөрчлөө. Яагаад гэвэл хэлсээр байтал Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж шийдлээ. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, институци тэр чигээрээ хөдөлгөөнд ордог. Үүнээс урьдчилан сэргийлж, тогтвортой байлгахын тулд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 65 гишүүн санал хураалгах ёстой. Байнгын хорооны саналыг сонсоод, УИХ Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулъя гэж санал хураадаг юм. Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр л байдаг. Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзвэл саяны шийдвэр хүчин төгөлдөр бус болно.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ардын нам  ингэж төрөөр тоглож болохгүй

- Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад “Огцруулахгүй” гээд кноп дарсан. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан 54 гишүүнээс 20 орчим нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд байдаг юм билээ. Тэднийг огцруулахгүй гээд кноп дарахад нь эхлээд үнэхээр гайхсан. Башир аргыг нь сүүлд ойлгосон. Огцруулахгүй гэж санал  гаргаж байгаад тэр саналыг нь дэмжихгүй болгож босгох гэж байгаа ч юм уу, мэдэхгүй. Төрөөр ингэж Ардын нам тоглож болохгүй.  Үндсэн хуулийн 43.1-т Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэх гэж томъёолж оруулж ирнэ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 101.3-т Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн бол Байнгын хорооны шийдвэрийг танилцуулна. Байнгын хорооны шийдвэр дээр үндэслэж санал хураахгүй. Шийдвэрийг юун дээр үндэслэж гаргах вэ гэвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал дээр үндэслэнэ. Гэтэл тэр огцруулах гэж байгаа хүмүүс маань Үндсэн хууль зөрчөөд өөрсдийнхөө башир арга хэрэглэж санал хураалгасан тэр томъёолол дээрээ санал хураалгах гээд байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн тайлбар

-Чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирцийг пүрэв гарагийн 09:00 цагт эхлүүлж, баасан гарагийн 10:13 минутад ирц хүрсэн учраас хуралдааныг эхлүүлж буй нь хуулийн зөрчилгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т зааснаар нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09:00 эхэлж, хэлэлцэх асуудалдаа бэлтгэсэн. Ийнхүү 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн 10:13 цагт ирц бүрдсэн учраас дэг зөрчсөн зүйл байхгүй.

Сэтгүүл зүйн Инноваци, Хөгжлийн Үүр төвийн хөтөлбөрийн менежер Ж.Өнөмөнх: Огцруулахыг дэмжихгүй байх гэдэг нь давхар үгүйсгэл

-Ерөнхий сайдтай холбоотой процесс тэр чигтээ логик зөрчил болоод байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрт үндэслээд "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэж санал хураах нь өөрөө логик зөрчил. Нэг асуултад хоёр үгүйсгэл оруулсан байна.

Логикт тавтологи гэдэг нь өөрийн тайлбар ба бүтцийн хувьд л үнэн байх хэллэг. "Ерөнхий сайд огцрохгүй бол Ерөнхий сайд хэвээр үлдэнэ". Бүтцийн хувьд зөв бодомж мэт боловч үнэндээ өөрөө өөрийгөө л баталсан тойрог логик юм.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны шийдвэрээр санал хураах нь нэгдүгээрт, хариултаа өөртөө багтаасан буюу томьёолол тэнцвэртэй биш. Хоёрдугаарт, энэ нь өөрөө үр дүнд хүрэх урьдач нөхцөлийг үр дүнтэй нь нэг шугамд оруулах зорилгоор дахин тохируулсан байна. Ерөнхий сайд огцрохгүй байх гэдгийг урьдач нөхцөл болгож гажуудуулсан гэсэн үг. Угтаа урьдач нөхцөл нь 32  гишүүн "Огцруулъя" гээд гаргаж байгаа санаачилга баймаар юм. Тэгэхээр асуулт бол "Огцруулах уу" гэж байж л логикт нийцнэ.

Урьдач нөхцөл, дүгнэлт хоёр бие биеэ баталгаажуулж байгаа бүтцийг тавтологи гэж үзнэ. Ийм асуултад дэмжиж хариулах нь агуулгын хувьд ч ач холбогдолгүй. Аль хэдийнээ огцруулахгүй гэдэг шийдвэрийг давхар баталсан хэрэг болно. Угаас нэгэнт Ерөнхий сайд байгаа хүнийг дахин баталгаажуулж яг яах билээ.

Огцрохгүй байхыг дэмжих үү (Дэмжих, Огцрохгүй байх)

Ийм санал хураалт өөрөө логикийн гажуудалтай. Парламентаас гарж байгаа олонхоороо дэмжсэн шийдвэр үр дүнгийн хувьд өөрчлөлт үзүүлэх ёстой. Гэтэл ийм томьёоллыг батлах нь өөрөө ямар ч өөрчлөлт авчрахгүй буюу хүчин чадалгүй. Тэгэхээр энэ удаагийн "Тийм" гэх кноп гишүүдийн "Дэмжсэн" шийдвэр ямар нэг хүчин чадалтай байхыг булаачхаж байгаа хэрэг.

Үгүй гэж хариулт өгвөл үүсэх үр дүнг хуурмаг үгүйсгэл гэнэ. Үгүй кноп нь "Огцруулахгүйг дэмжихгүй" гэх утга илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, хүнээс "Гэрлээ унтраахгүй байхыг зөвшөөрч байна уу?" гэж асуугаад "Үгүй" гэж хариулахад нь "Унтраа гэж байгаа юм байна" гэж тайлбарлаж байгаатай өнгө ижил юм.

Огцруулахыг дэмжихгүй байх гэдэг нь давхар үгүйсгэл. Огцрохгүй байхыг дэмжихээр огцрохгүй байх үр дүн үүснэ буюу логик тавтологи. Байхгүй гишүүд "Үгүй" гэж тоологдох нь логик сэдлийг илэрхийлэхгүй хуурмаг үгүйсгэл.

Эрх зүйгээр сурч байгаа оюутан хүртэл логикийн ерөнхий суурь үздэг. Гэтэл ийм зүйл дээр хуульчид нь маргаад суух юм. Хуульдаа нийцдэг юмаа гэхэд логик зарчимд нийцэхгүй л юм болоод байгаа санагдлаа. Үнэхээр хууль зүй түүний цаана байх логикийг хадгалъя гэвэл зүгээр л "Огцруулах уу" гэж  санал хураах байсан. Хүний энгийн ухамсрыг хүртэл уландаа гишгэсэн ийм томьёолол байж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 199 (7696)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
АН “ардчиллын дайсан” болов уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Намууд
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сурвалжлага
ХУРААХ
БНХАУ-с АИ-92 автобензиний...
Дүүжин замын тээвэр төслийн 8...

Ерөнхий сайдыг огцруулсан нь ҮХ зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

Kuzmo 2025-10-22

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар   #Нийтлэл   #Намууд   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
АН “ардчиллын дайсан” болов уу?!
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

18 цагийн өмнө өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

18 цагийн өмнө өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

18 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

20 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

22 цагийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

22 цагийн өмнө өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

22 цагийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

22 цагийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

22 цагийн өмнө өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

22 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

1 өдрийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

1 өдрийн өмнө өмнө

Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

1 өдрийн өмнө өмнө

“Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй, түүнийг бид бодлогоор дэмжинэ”

1 өдрийн өмнө өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг барина

1 өдрийн өмнө өмнө

Баянгол зочид буудлын ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын асуудлыг бодитоор эрэмбэлэх хэрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

1 өдрийн өмнө өмнө

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна

2 өдрийн өмнө өмнө

"Шинэсаран" хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Адебайо 83 оноог авч NBA-ийн түүхэнд нэрээ бичлээ

САНАЛ БОЛГОХ
2026-03-08 өмнө

Г.Занданшатар: Өсөлтийг хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд байна

2026-03-07 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

2026-03-09 өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9 виз) ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2026-03-09 өмнө

2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

2026-03-08 өмнө

У.Хүрэлсүх бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэв

2026-03-08 өмнө

Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-03-09 өмнө

49 хувьд маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг ирэхээр болжээ

2026-03-10 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

2026-03-07 өмнө

Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

2026-03-10 өмнө

Бага тэнгэр болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-09 өмнө

"Том бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр хэрэглэнэ"

2026-03-09 өмнө

Өчигдөр 88 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2026-03-08 өмнө

"The MongolZ" баг "Aurora"-г хожиж, "MOUZ" багтай тоглохоор боллоо

2026-03-10 өмнө

АН “ардчиллын дайсан” болов уу?!

2026-03-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-03-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-09 өмнө

27 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-07 өмнө

Тэйтум гэмтлээс эргэн ирж, хожил байгууллаа

2026-03-10 өмнө

“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-03-10 өмнө

“Оюу Толгой” төсөл 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа

2 өдрийн өмнө өмнө

Э.Бат-Үүл: Монголын шүүхийг зайдалсан МАН-ыг хандыг нь дарах хэрэгтэй

2026-03-09 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

2026-03-07 өмнө

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

2026-03-09 өмнө

Г.Занданшатар:Жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллана

2026-03-09 өмнө

Монголын хүүхдийн ордон, Гурван гал ХХК болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-07 өмнө

"The MongolZ" баг "paiN"-ийг хожиж, өнөөдөр "Aurora" багтай тоглоно

2026-03-09 өмнө

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах