“Ювентус” хоёр оноо алдлаа

“Ювентус” хоёр оноо алдлаа

Италийн Сери А лигийн 30 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб гуравдугаар байрт бичигдэж буй “Наполи”-гийн талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Турин хотын баг 2 оноо алдаж, 74 оноотой боллоо. Харин “Наполи” 64 оноотой болж ирж байгаа юм.

Тоглолтын 7 дахь минутад Хедира тооны харьцааг нээсэн. Харин 60 дахь минутад Гамшик тэнцүүлжээ. “Ювентус” тэнцсэн нь “Рома”-д сайн хэрэг боллоо. Учир нь хоёр багийн онооны зөрүү 6 болж ойртож байгаа юм. “Рома” одоогоор 68 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байгаа билээ.

Бусад тоглолтын үр дүн

Торино 2-2 Удинезе

Палермо 1-3 Кальяри

Фиорентина 1-0 Болонья

Пескара 1-1 Милан

Кьево 1-2 Кротоне

Женоа 0-5 Аталанта

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.