Уэстбрүүк рекорд эвдэхэд ганцхан самбараас бөмбөг авалт дутлаа

Уэстбрүүк рекорд эвдэхэд ганцхан самбараас бөмбөг авалт дутлаа

Оклахома Сити Тандер өнөөдөр Мемфис Гриззлис багийн талбайд зочилж 103-100 харьцаагаар хэрэгтэй хожлоо байгуулж чаджээ. Хоёр баг плэй оффт эрхээ авсан бөгөөд Тандер 45 хожил, 33 хожигдолтой өрнөд бүсийн 6-р байраар гарах нь бараг тодорхой болсон бол Мемфис гурван хожил дутуу байгаа билээ.

Тус тоглолт Рассел Уэстбрүүк өчигдөр алдарт сагсчин Оскар Роббертсоны нэг улиралд 41 трипл дабл хийсэн амжилттай зэрэгцсэн бөгөөд Мемфисийн эсрэг 45 оноо, 10 дамжууалалт, 9 самбараас бөмбөг авч энэ амжилтыг эвдэхэд ганцхан удаа самбараас бөмбөг авалт дутжээ.Тэрбээр дараагийн тоглолтоо Финикс Санс багийн эсрэг хийнэ. Энэ улиралд дөрвөн удаа тоглох бөгөөд өмнөх гурван тоглохдот 41.7 оноо,13.7 самбар,13.7 дамжуулалт дундчилж NBA-ын түүхэнд улиралд нэг багийн эсрэг 3 тоглохдоо 40/10/10 хийсэн анхны тоглогч болжээ.

Харин эсрэг багаас Марк Газол 23 оноог авчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.