Сан Антонио Спөрс өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

Сан Антонио Спөрс өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

Плэй оффын цувралын зургаа дахь тоглолт Хьюстон Рокетс талбай дээрээ Сан Антонио Спөрс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст 61-42 -оор Спөрс тэргүүлсэн бол сүүлийн хагаст оноог ойртуулахгүй байж чадсанаар 114-75 харьцаагаар хожлоо. Ингэснээр цувралыг 4-2 харьцаагаар дуусгасан бөгөөд өрнөд бүсийн аваргын төлөө Голдэн Стэйт Уорриорс багтай ням гарагийн шөнө тоглоно. СА Спөрс Грег Поповичийн удирдлага нь дор 10 удаагаа бүсийн финалд шалгарлаа

Тус тоглолтод Ламаркус Олдридж плэй оффын хамгийн их 34 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жонатон Симмонс 18, Патти Миллс 14, Дэнни Грин, Пау Газол 10 оноо, 15 самбараас бөмбөг авчээ. Тус багийн лидер Кавай Леонард энэ тоглолтод гэмтлийн улмаас тоглоогүй билээ. Эсрэг багаас Тревер Ариза 20 оноо, Капела 15 оноо, 12самбараас бөмбөг авсан бол багийн лидер Жеймс Харден ердөө 10 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.