Кавай гэмтэж, Уорриорс сүүлийн хагаст 20 оноог нөхөж авч хожил байгууллаа

Кавай гэмтэж, Уорриорс сүүлийн хагаст 20 оноог нөхөж авч хожил байгууллаа

Өрнөд бүсийн аваргын төлөөх эхний тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Сан Антонио Спөрс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг 62-42 харьцаагаар илүүрхэж байсан ч сүүлийн хагасын долоо дахь минутад Спөрсын гол тоглогч Кавай Леонард шагай эвгүй гишгэж үлдсэн минутад тоглоогүй байна. Харин 23 онооны илүүг Спөрс хамгаалж чадалгүй 111-113 харьцаагаар хожигдож цувралыг 1-0 харьцаагаар Уорриорс тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Стифэн Көрри 40 оноог авч багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 34 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Ламаркус Олдридж 27, Кавай Леонард 26 оноог тус тус авсан бол сэлгээнээс Ману Жинобли 17 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.