Хакүхо, Харүмафүжи нар тав дахь учраа бөхөө давлаа

Хакүхо, Харүмафүжи нар тав дахь учраа бөхөө давлаа

 Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо тав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Митакүмитэй барилдаж давсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгиширигийн 3-ээс барилдаж байгаа Дайешотой барилдаж таван даваатай тус тус боллоо.

Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Окиномитой барилдах байсан ч бэртлийн улмаас барилдаагүй даваагаа өгсөн байна. Ингэснээр нэг даваа дөрвөн унаатайгаар нацү башёг өндөрлүүлж байгаа бол ёкозүно Кисеносато маэгиширигийн 2-ээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан барилдан давж гурван даваа хоёр унаатай боллоо.

Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгиширигийн 1-оос барилдаж байгаа Эндотой, Харүмафүжи маэгиширигийн 3-ээс барилдаж байгаа Аояаматай барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 5-0

Ёкозүна Какүрю М.Ананд 1-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 1-4
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 2-3
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 2-3
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 0-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.