“Манчестер Юнайтед” Европын гурван цом хүртсэн тав дахь баг боллоо

“Манчестер Юнайтед” Европын гурван цом хүртсэн тав дахь баг боллоо

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн шөнө Европа лигийн финалд Голландын “Аякс”-ыг 2:0-ээр хожиж, түрүүлсэн билээ. Ингэснээр Английн баг цомын цуглуулгадаа анх удаа Европа лигийн цомыг нэмлээ.

“Улаан чөтгөрүүд” 1968, 1999, 2008 онд Аваргуудын лигт түрүүлж байсан бол 1991 онд Цомтой багуудын цомыг хүртэж байжээ. Тэгвэл тэд Европа лигт түрүүлснээр Европын гурван цомын тэмцээнд түрүү байрт шалгарсан тав дахь баг болж байна.

Өмнө нь “Байерн”, “Ювентус”, “Аякс”, “Челси” клубүүд Аваргуудын лиг, Европа лиг, Цомтой багуудын цомд бүгдэд нь түрүүлсэн амжилтыг үзүүлж байж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.