Хакүхо М.Даваажаргал ганцаараа башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал ганцаараа башёг тэргүүлж байна

Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо арванхоёр дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн дөрвөөс барилдаж байгаа Точиозантай барилдлаа. Хоёр бөх нийт 36 удаа барилдснаас 34-т ялж, хоёрт нь өвдөг шороодож байжээ.  Барилдаан эхлэхэд аварга өрсөлдөгч бөхдөө боломж олголгүй давж арван хоёр дахь учраа бөхөө өвдөг шороодуулсан байна. Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн таваас барилдаж байгаа Таканойва А.Баасандорж барилдах байсан ч Таканойва гэмтлийн улмаас башёг орхиж аварга 11 даваа 1 унаатай боллоо.

Башёг Хакүхо нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол Харүмафүжи нэг унаатайгаар удаалж байна.

Маргааш Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бол Харүмафүжи секиваки Такаяасүтэй барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11-1
Ёкозүна Какүрю М.Ананд 1-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 9-3
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 4-8

Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-7
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 6-6
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 5-7

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.