Португал Шинэ Зеландыг бутниргэлээ

Португал Шинэ Зеландыг бутниргэлээ

2017 оны Тив хоорондын цом буюу FIFA Confederations Cup тэмцээн эхэллээ. ДАШТ-ний өмнөх жилд зохион байгуулагддаг тус тэмцээнд ОХУ, Португал, Мексик, Шинэ Зеланд Герман, Чили, Камерун, Австрали багууд оролцож байгаа билээ.

Өнгөрсөн шөнө А хэсгийн сүүлчийн тоглолт болсон бөгөөд Португаль Шинэ Зеландын багууд тоглож 4-0 харьцаагаар Португаль хожлоо. Эхний гоолыг Криштиану Роналду 33 минутад торгуулийн цохилтоос оруулсан бол Бернадо 37, Андрей Силва 80, Нани 91 дэх минутад бөмбөг Шинэ Зеландын хаалганд оруулжээ.

Ингэснээр Португаль хэсгээ 7 оноотойгоор тэргүүлж бол Шинэ Зеланд хэсгийн сүүлчийн байранд орлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.